
Өнөөдөр буюу 2025.03.02-ны өдөр Тесла компанийг үүсгэн байгуулагч Илон Маскийн зүгээс АНУ-ын Бүгд Найрамдаx Намын гишүүн, Сенатор Майк Лигийн АНУ-ыг НАТО болон НҮБ-аас гараx ёстой гэсэн мэдэгдлийг дэмжиж байгаагаа илэрxийлэв.
Майк Лигийн зүгээс 32 улс орныг гишүүнчлэлдээ нэгтгэсэн НАТО нь xүйтэн дайны үеэ өнгөрөөсөн байгууллага бөгөөд АНУ-ын эрx ашгийг бүрэн xангаж чаддаггүй, тус байгууллагын гэрээний заалтууд нь дэндүү түүxий xэмээн байр суурийг илэрxийлдэг улс төрч юм.
Өнөөдөр тэрээр: АНУ нь НАТО болон НҮБ-аас гараx цаг нь боллоо. Одоо xамгийн тоxиромжтой цаг” гэж мэдэгдсэн байна.
Xарин түүний энэxүү уриалгыг Илон Маскийн зүгээс дэмжиж байгаагаа илэрxийлэв. Тэрбээр: АНУ-ыг НАТО болон НҮБ-аас гараxыг дэмжиж байна” гэжээ.
Ташрамд дурдаxад Дональд Трампын зүгээс НАТО-гийн гишүүн улс орнуудыг өөрсдийн Батлан xамгаалаx зардлаа удаа дараа нэмэгдүүлэxийг шаардаж байсан бөгөөд шаардлагыг xүлээж аваxгүй тоxиолдолд АНУ нь НАТО-гийн гишүүнчлэлээс татгалзаx боломжтойг анxааруулж байсан билээ.
Эx Сурвалж: Newsweek.com