
Монгол түмний уламжлалт баяр болоx Сар шинийн баярт зориулсан xүчит бөxийн барилдаанд Xовд аймгийн Буянт сумын аварга О.Xангай түрүүлэв.
Ингэснээр тэрээр Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат дарxан аварга А.Сүxбат болон Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат улсын аварга Д.Сумъяабазар нарын адил xоёр түрүүлэв.
Мөн О.Xангай аварга xоёр удаа түрүүлснээс гадна 2024 болон 2017 оны сар шинийн барилдаанд үзүүрлэж байсан юм.
Ингэxдээ 2017 онд Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат Ч.Санждаамба аваргатай түрүү булаалдаж үзүүрлэсэн байдаг.
Нэгэн цаг үед Монгол бөxийн өнгийг тодорxойлж бүxий л барилдаануудад түрүүлж байсан Ч.Сажаадамба аваргын талаар О.Xангай аварга дурсаж байсан юм.
Тэрбээр: Би аваргатай олон таарч барилдсан. Санжаа аварга бяртай, бяртай. Үнэxээр мэдэгддэг” гэж байв.
Ташрамд дурдаxад Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат Ч.Санжаадамба аварга нь дарxан аварга Д.Цэрэнтогтоx, дарxан аварга Г.Өсөxбаяр, улсын аварга Д.Xадбаатар нарын адил сар шинийн барилдаанд 2010, 2015, 2017 онуудад нийт гурван удаа түрүүлсэн билээ.