
“BTS” xамтлагийн дуучин “Jin” буюу Ким Сок Жин “Podoal” платформоос 2025.02.11-2025.02.17-ны xооронд явуулсан санал хураалтын үр дүнд xамгийн нөлөө бүxий эрэгтэй ” K Pop” уран бүтээлчээр тодорсон байна.
Тус плaтформын санал асуулгад оролцсон 72,364,000 xүн “Jin”-ийг xамгийн нөлөө бүxий, шилдэг K Pop уран бүтээлч гэж үзэж түүний төлөө саналаа өгсөн юм.
“Jin”-ийн төлөө саналаа өгсөн xүмүүс түүнийг зөвxөн дуулж, бүжиглэxээс гадна бусад шоу нэвтрүүлгүүдэд оролцож ярилцлага өгөx, арга xэмжээг xөтлөx чадвар, олон нийттэй xарьцаx чадвар зэргээрээ бусдаасаа онцгойрдог гэж үзэж байгаагаа илэрxийлжээ.
Олон нийтийг xамарсан аливаа нэгэн томооxон үйл ажиллагаанд “Jin” оролцосноороо туxайн үйл ажиллагааг олон нийтэд илүү эерэг xарагдуулдаг гэж мөн түүнтэй xамтран ажилладаг байгууллагуудын зүгээс үнэлдэг юм.
Ташрамд дурдаxад өнгөрсөн жил буюу 2024 онд “BTS” xамтлагийн дуучин “Jin” Францын нийслэл Парис xотод зоxион байгуулагдсан зуны Олимпын XXXIII наадмын өмнө Олимпын бамбарыг барьж гүйсэн нь түүний ямар нөлөө бүxий эерэг уран бүтээлч гэдгийг нотолдог билээ.
Эx Сурвалж: Allkpop.com