
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй үндэсний дээд лигийн тэмцээний эрэгтэй багуудын тоглолт түр хугацаанд завсарлаад байсан. Учир нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авахын төлөө Монголын шигшээ баг “С” хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийсэн.
Шигшээ багийн бүрэлдэхүүнд лигийн талбайд өрсөлдөж буй багуудаас тамирчид дуудагдаад байсан билээ.
Ингээд эрэгтэй багуудын тоглолт энэ сарын 25-ны өдрөөс UG аренад явагдаж эхэлсэн.

Харин эмэгтэй лигийн тоглолтууд хэвийн үргэлжилж байлаа.
Өнөөдөр буюу 02 сарын 27-нд буюу пүрэв гарагт МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн талбайд 3 тоглолт явагдана.


Өнөөдөр эмэгтэй тоглолтын хуваарь
Өнөөдрийн хоёр дахь тоглолт Омни Хүлэгүүд болон Улаанбаатар Амазонс багуудын хооронд болно.
Финалын цувралыг Омни Хүлэгүүд баг тэргүүлж байна.


Өнөөдөр эрэгтэй тоглолтын хуваарь
02 сарын 27-нд буюу пүрэв гарагт МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн талбайд 3 тоглолт явагдана. Эхний тоглолт Бишрэлт Метал болон Налайх Бизон багуудын хооронд болно.


Харин дараагийн тоглолт “Сэлэнгэ Бодонс” болон “BCH Knights” багуудын хооронд өрнөх хуваарьтай байна.
“Хасын Хүлэгүүд” улирлын 19 дэх хожлоо авлаа
“Хасын Хүлэгүүд” баг МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-25 оны улирлын амжилтын хүснэгтийг тэргүүлж дуусгахаар болов. Тэд энэ сарын 25-ны өдөр болсон тоглолтод 80-78 онооны харьцаатай Эс Жи Эйпс багийг хожсоноор улирлын 19 дэх хожлоо авсан.
Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны амжилтын хүснэгтийг танилцуулъя

