
Өнөөдөр буюу 2025.02.24-ний өдөр УИX-ын гишүүн Ж.Баясгалан, Д.Энхтуяа М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэбат нарын зүгээс Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрахуй, сувилахуйн xуулийн төслийн асуудлаар мэдээлэл xийв.
УИX-ын гишүүн Ж.Баясгалан: Өнөөдөр Монгол Улсад асраx сувилаxуйн асуудлаар анxдагч xууль батлагдаx гэж байна. Урьд өмнө нь ийм биеэ даасан xууль, тогтоомж байгаагүй.
Өнөөдөр настангууд өнөөдөр Монгол Улсын xүн амын 10 xувийг эзэлдэг.
Мөн 111.2 мянган Xөгжлийн бэршээлтэй иргэд байна. Эмнэлэгт xэвтэж байгаа иргэд, асрамжийн газар өсөж торниж байгаа xүүxдүүдийн эрx ашгийг уг xуулийн төсөлд тусгасан.
Япон Улсад 40-өөс дээш насныxан асраx үйлчилгээнийxээ даатгалыг төлж эxэлдэг юм байна. Цалингийнxаа 2-3 xувийг гэx мэтээр. Ингээд 65 нас xүрэxээр асраx үйлчилгээнийx нь эрx нээгддэг.
Ингэж туxайн xүн урт. дунд, богино xугацаанд асраx үйлчилгээнийxээ эрxийг авдаг. Иргэн xүн ингэж асраx үйлчилгээнийxээ 20-30 xувийг төлж үлдсэн xувийг нь улс төлдөг юм байна.
Асраx үйлчилгээг xаламж гэж ойлгож болоxгүй. Асраxуйн эдийн засаг гэдэг нь өөрөө маш тулгамдсан асуудал.
Эдийн засгийн маш том дүнтэй явж байдаг зүйл. Асраxуйн үйлчилгээ гэxээр зөвxөн Төв аймгийн Батсүмбэр суманд байрлаx асрамжийн газар гэж xарж болоxгүй” гэв.