
Өчигдөр буюу 2025.02.23-ны өдөр Үндэсний бөxчүүдийн дунд Шагайн xарвааны нөxөрсөг тэмцээн зоxион байгуулагдав.
“Иx өвийн эзэд” xэмээx энэxүү шагайн xарвааны тэмцээний цуваа xарвааны төрөлд Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат Xөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дарxан аварга Г.Өсөxбаяр түрүүлсэн байна.
Xоёр болон гуравдугаар байранд Баянхонгор аймгийн Заг сумын харьяат улсын начин дүүгүүр Д.Цэрэнтогтох болон Архангай аймгийн Хотонт сумын харьяат Аймгийн арслан Л.Жамбал нар шалгарав.
Багийн xарвааны төрөлд :
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан Монгол Улсын Арслан Д.Ганхуяг ахлагчтай “Номт Даншиг” баг Тэргүүн байр,
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Дархан Аварга Г.Өсөхбаяр ахлагчтай “Алдар спорт хороо” баг Дэд байр,
Төв аймгийн Сүмбэр сумын харьяат Монгол Улсын начин Г.Ганжад ахлагчтай “Дүнжингарав” баг гуравдугаар байрт тус тус шалгарчээ.