Ким Ир Сен: Өвгөний xүүxдүүд бий юу. Уулзаx юм сан

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ажлын алба, УИХ-ын гишүүн, Стандартын хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсгийн дарга О.Батнайрамдал, Стандарт, хэмжил зүйн газар хамтран “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхтэй холбоотойгоор “БАРИЛГЫН САЛБАРЫН СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН” сэдэвт урьдчилсан хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр Барилгын ерөнхий хуулийн төсөлд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн талаар тусгагдсан байдал, Хотын стандарт, түүний хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, Барилгын салбарын тохирлын үнэлгээний итгэмжлэл, өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар салбарын мэргэжилтнүүд ярилцах бол 14 цагаас “Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдвээр мөн хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Харин маргааш буюу 02 дугаар сарын 20-нд Байгаль, орчны стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин, Хүнсний салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин сэдвийн хүрээнд тус тус хэлэлцүүлэг өрнүүлнэ. Түүнчлэн 02 дугаар сарын 21-нд “СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН” нэгдсэн хуралдаан Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдана.