Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Лондон xотод айлчилж байна

Шүүхийн байгууллага, шүүгчид итгэх иргэдийн итгэл жилээс жилд буурч, Монгол Улсад шударга шүүх, шүүгч үгүй болсон, Шударга шүүх гэх мэт хэллэгийг Төрийн эрх баригчдаас эхлээд энгийн иргэн бүр хэлэх болсон. Ингэтлээ унасан шүүх, шүүгчийн нэр хүндийг өсгөх, хараат бусаар ажиллах боломжийг бий болгохоор 2021 онд Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Шүүхийн сахилгын хороог байгуулсан. Уг хороо нь 9 гишүүнтэй байх бөгөөд 5 гишүүнийг УИХ-аас, 4 гишүүнийг Монгол Улсын нийт 500 гаруй шүүгчдийн саналаар томилсон. Уг хороо нь ёс зүйн зөрчил гаргасан шүүгчид хариуцлага тооцох, шүүгчтэй холбоотой иргэдээс ирэх гомдолд үндэслэн сахилгын арга хэмжээ авах гэх мэт арга хэмжээг хэрэгжүүлэхийг хуулиар олгосон эрх, үүргийн хэмжээнд хэрэгжүүлдэг билээ.

Уулзалтаар Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа “Шүүхийн сахилгын хорооны товч танилцуулга, өнгөрсөн хугацааны статистик мэдээ” сэдвээр, Шүүхийн сахилгын хорооны гишүүн дэд проф. Ц.Давхарбаяр “Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс, онцлог” сэдвээр, Шүүхийн сахилгын хорооны гишүүн С.Энхтөр “Шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалт болон шүүгчийн гаргаж буй түгээмэл зөрчил” сэдвээр, Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга Д.Мөнхзориг “Шүүхийн сахилгын хорооны нээлттэй ил тод байдал болон цахим шилжилт” сэдвээр тус тус мэдээлэл өгч илтгэл хэлэлцүүлсэн юм.


“Шүүхийн сахилгын хороонд анх байгуулагдсаны дараа иргэд, ААН-үүдээс шүүгчтэй холбоотой 600 гаруй гомдол ирдэг байсан бол 2024 оны байдлаар энэ гомдлын тоо буурч 300 гаруй ирсэн. Энэ нь Шүүхийн сахилгын хороог анх байгуулах хэрэгцээ шаардлагад нийсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулж, гаргасан шийдвэрлэлт, шүүгчид оногдуулсан сахилгын арга хэмжээг нээлттэй мэдээлсэн зэргээр шүүгчийн ёс зүйн алдаанууд давтагдахгүй байх, шүүх, шүүгч хуульд заасан хэм хэмжээг хэрэгжүүлэх боломжтой болж байна” хэмээн онцолсон юм.


“Хүчин төгөлдөр болсон 37 зөрчилд, 35 шүүгчид сахилын шийтгэл ногдуулсан байна. Хуулийн дагуу ямар үйлдэлд эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцохыг тодорхойлсон. Энэ нь хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон гэсэн зөрчлийн шинжтэй үйлдэлд сахилганы хариуцлага тооцохоор заасан. 5 төрлийн шийтгэл ногдуулдаг. Хаалттай, нээлттэй сануулах, цалингийн хэмжээг 6 сараар 20 хүртэлх хувиар хасах, Шүүгчийн бүрэн эрхийг 3 сараар түдгэлзүүлж, сургалтад суулгах, огцруулах арга хэмжээ авч байна” гэлээ.