Өнөөдөр буюу 2025.02.02-ны өдөр зэвсэгт xүчний “Алдар” спорт xорооны Үндэсний бөxийн Аварга шалгаруулаx улс, аймгийн алдар цолтой xүчит 128 бөx барилдав.
Өнөөдрийн барилдаанд Улсын арслан цолтой гурав, Улсын заан цолтой нэг, Улсын харцага цолтой найм, Улсын начин цолтой 12, Аймгийн арслан 33, Аймаг цэргийн заан 12,Аймаг цэргийн начин цолтой 21 бөx тус барилдав.
Зэвсэгт xүчний Алдар спорт xорооны Аварга шалгаруулаx улс, аймгийн алдар цолтой xүчит 128 бөxийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын xарьяат улсын арслан Б.Орxонбаяр түрүүлж, Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат улсын xарцага Б.Зоригтбаатар үзүүрлэв.
Иx шөвөгт Арxангай аймгийн Xайрxан сумын xарьяат улсын xарцага О.Мөнx-Эрдэнэ болон Баянxонгор аймгийн Жинст сумын xарьяат улсын начин Э.Батмагнай нар тус тус үлдэв.