Сэрэмжлүүлэг: 31 хоногийн хугацаанд цахим залилантай холбоотой 24 хэрэг бүртгэгджээ
ҮШБ-ийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц Tour of Sharjah UCI2.2 олон өдрийн тэмцээнд айргийн тавд шалгарлаа
Арабын нэгдсэн эмират улсад 10 дах удаагаа зохион байгуулагдаж буй “Tour of Sharjah” тэмцээн энэ сарын 24-нөөс 28-ны хооронд болж, Франц, Испани, Итали, Бельги, Нидерланд, Грек, Турк, Португал, Тайланд, Хятад, Япон, АНЭУ, Саудын Араб, Бахрейн, Ирак, Оман зэрэг 23 орны 29 мэргэжлийн багийн 174 тамирчин 5 өдөр 526.26 км замыг туулж нийлбэр дүнгээ гаргалаа.
Уг тэмцээн нь Олон улсын дугуйн холбооны хуваарьт орсон Азийн томоохон тэмцээн бөгөөд тус улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал арга хэмжээний нэг юм. Тэмцээний үеэр оролцогчид Sharjah хотын хамгийн өвөрмөц тогтоцтой, байгалийн үзэсгэлэнт газруудаар уралддагаараа онцлогтой.
Энэхүү тэмцээнд Үндэсний шигшээ багийн тамирчид ОУХМ С.Жамбалжамц (Burgos Burpullet BH), ОУХМ Б.Тэгшбаяр (Roojai insurance) нар өөрсдийн мэргэжлийн багаас амжилттай оролцож, ОУХМ С.Жамбалжамц эхний гараанд хүрэл медаль хүртэж, 5 өдрийн нийлбэр дүнгээр шилдэг 5-р байрт шалгарлаа. Ингэснээр өмнөх жилийн амжилтаа бататгахаас гадна UCI чансааг 15 оноогоор ахиулсан бол ОУХМ Б.Тэгшбаяр нийлбэр дүнгээр 21-р байрт эрэмбэлэгдэж тэмцээнээ дуусгалаа.