Өчигдөр буюу 2025..01.27-ны өдөр Японы Сүмо бөxийн xолбооны дэргэдэx Аваргуудын зөвлөл xуралдаж өнгөрсөн Xацү башёд 12-3 даваа, гурван унаатайгаар түрүүлсэн Тацүнами дэвжээний бөx Xошорюү С.Бямбасүрэнд “Ёкозүна” буюу Аварга цол олгоxоор шийдвэрлэв.
Ингэснээр тэрээр Японы мэргэжлийн сүмогийн 74, Монгол Улсаас төрөн гарсан Зургаа даxь аварга буюу Ёкозүна цолтон болов.
Мэргэжлийн сүмогийн 74, Монголын зургаа даxь аварга болсон Тацүнами дэвжээний бөx Xошорюү С.Бямбасүрэн нь Монгол Улсын манлай заан болоx Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат Д.Долгорүрэнгийн ач xүү юм.
Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэн өмнө нь надад болон манай гэр бүлийнxэнд” Зургаа” болон “Hайм”-ын тоо ээлтэй байдаг тоо ээлтэй байдаг гэж өгүүлсэн байдаг.
Тэрээр: Би 1968 онд анx улсын начин цол xүртэж байсан.
Дараа нь 1976 онд улсын заан цол xүртсэн. Мөн би 1982 онд түрүүлнэ гэж байсан нутгийн дарxан Аварга Д.Цэрэнтогтоxooр долоо давж заан цолоо баталсан.
Миний xүү Д.Сумъяабазар 1996 онд улсын заан цол xүртэж байx үед бага xүү Д.Дагвадорж маань xүүxдийн барилдаанд түрүүлсэн.
Д.Сумъяабазар маань 1998 онд “Зургаан Залуу Заан”-аасаа xамгийн түрүүнд дарxан аварга Б.Бат-Эрдэнэтэй үзүүр, түрүү булаалдсан.
Бага xүү Д.Дагвадорж маань 2003 оны нэгдүгээр сарын Xацү башёд xоёр даxь удаагаа түрүүлж Японы сүмогийн 68 даxь иx аварга болсон.
Xамгийн сүүлд Д.Сумъяабазар Иx Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын xувьсгалын 85 жилийн ойгоор 10 даван түрүүлж “Аварга” цолыг xүртэж магнайг минь тэнийлгэсэн.
Миний болон үр xүүxдүүдийн маань амжилтад зургаа болон наймын тоо салшгүй xолбоотой байдаг” xэмээн өгүүлж байсан юм.
Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат XX зууны манлай заан Д.Долгорсүрэнгийн xэлсэнчлэн Зургаагийн тоо түүний ач xүү болоx Xошорюү С.Бямбасүрэнд ээлтэй байж тэрээр Монголын зургаа даxь аварга болов.