ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг П.Очирбатын нэрэмжит болголоо
Манай улсын 55,834 иргэн БНСУ-д оршин суудаг байна. Үүнээс бүртгэлгүй, визийн зөрчилтэй 17,075 иргэн байна.
2024 онд БНСУ-д манай улсын 38 иргэн нас барсан ба үүнээс үйлдвэрийн болон автын ослоор 8, амиа хорлосон 6, бусад нь өвчний улмаас нас барсан бөгөөд 917 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогджээ. Тус улсад Монгол Улсын 23 иргэн хорих ял эдэлж байгаа бөгөөд 18 иргэн урьдчилан хорих төвд шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд саатуулагдсан байна.
2023 онд БНСУ-д эмчилгээний шугамаар 22,080 иргэн (Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэдийн бодит тоо буюу давхардсан тоог хассан)давхардсан тоогоор 71,281 иргэн үйлчилгээ авсан бөгөөд энэ нь нийт гадаадын 605,768 өвчтөний 3,6% эзэлж байна.