ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг П.Очирбатын нэрэмжит болголоо
УИХ-ын гишүүн Ө.Шижир өөрийн цахим хуудастаа “Манай Шадар сайд ариухан царайлж байгаад долоохон хүнтэй өөрийн ажлын албандаа төсвийн төсөл дээр 13,9 тэрбумын зардал төсөв дээр тавиулаад хасcан гэж жүжиг тоглоод 8.5 тэрбумын төсөв ажлын албандаа тавиулсан даа. Зөвхөн өөрийгөө сурталчлах зардал дээр 10 тэрбум тавьдаг Шадар сайд шүү дээ. Мундаг” хэмээн жиргэж доорх зургийг хавсаргажээ.
Үүний хариуд Шадар сайд Т.Доржханд тус мэдээллийн үнэн худлыг нотлохоос илүүтэй Ө.Шижир гишүүн рүү чиглэсэн шүүмжийг цахим хуудастаа нийтэлсэн байна.