Улсын хэмжээнд 2024 онд 57.8 мянган хүүхэд мэндэлсэн байна. Энэ нь 2020 он буюу таван жилийн өмнөхтэй харьцуулахад 18.5 мянгаар буурсан үзүүлэлт юм.
Төрөлт буурч, хүн амын өсөлтийн хурд саарч буй нь урт хугацаандаа хүн амын бүтцэд өөрчлөлт оруулж, ахмад настны тоо нэмэгдэх, залуу үеийн тоо буурах нөхцөл байдлыг бүрдүүлснээр манай өөдөлдөггүй тэтгэврийн системд дарамт учруулах юм. Одоо НДШ төлж буй 10 хүн 3 хүний тэтгэврийг төлж байгаа бол 2040 он гэхэд 8 хүнийхийг төлдөг болно гэсэн тооцоо бий.
Зөвхөн манай улсад ч биш хаа сайгүй төрөлт буурч байгаа . Япон, Герман, Итали зэрэгт байдал хүндэрч хүн амын хөгшрөлт, ажиллах хүчний хомсдолын асуудал нь шүдний өвчин болсон. Оросын ЗГ ч мөн төрөлтийн урамшуулал, хүүхдийн тэтгэмж зэрэг бодлого хэрэгжүүлж байна.