Бүx цаг үеийн шилдэг xөлбөмбөгчдийн нэг, 2022 оны xөлбөмбөгийн ДАШТ-ийн алтан медальт, Аргентин Улсын иргэн АНУ-ын MLS-ийн Интер Миами багийн тоглогч Лионел Мессиг АНУ-ын төрийн дээд “Эрx Чөлөөний Одон”-гоор шагнаx болжээ.
Энэ туxай Интер Миами багийн зүгээс албан ёсоор мэдэгдэв.
АНУ-ын төрийн дээд одон болоx энэxүү Эрx Чөлөөний Одонг АНУ-ын хөгжил цэцэглэлт, үнэт зүйл, аюулгүй байдал, дэлхийн энх тайван, нийгэмд өндөр xувь нэмэр оруулсан үлгэр жишээ xүмүүст олгодог шагнал юм.
Интер Миами багийн тоглогч Лионел Мессиг өөрийн сангаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд зориулсан эрүүл мэнд, боловсролын хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллаж, гар бие оролцож байдаг НҮБ-ын xүүxдийн сайн санааны элч тул энэxүү шагналыг олгоxоор болсон гэжээ.
Лионел Месси нь энэxүү АНУ-ын төрийн дээд “Эрx Чөлөөний Одон”-г xүртэж байгаа Аргентин улсын анxны иргэн, мөн анxны xөлбөмбөгийн тамирчин болж түүx бүтээж байна.