“Оюу толгой” компани Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хар Ямаатын ам, Хонгор сумын Хургад, Цэхэр, Бага Ноёны амуудад хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр олон жил хаягдсан 215.5 га талбайд газрын нөхөн сэргээлт хийсэн нь энэ бүс нутгийн экологийн тэнцлийг хадгалахад чухал ач холбогдолтой ажил боллоо.
Дархан-Уул аймгийн Сум дундын Ойн ангийн дарга Н. Лхагвасүрэн хэлэхдээ, “Дархан-Уул аймаг Хараа гол, Шарын гол, Хүйтний гол гэсэн гурван голын усаар тэжээгддэг.
Эдгээр гол хуучин хэвэндээ эргэн орж, дүүрэн урсаж байгаа нь мал аж ахуй, газар тариалангийн гол үйлдвэрлэл явуулж буй манай аймгийн хувьд өндөр ач холбогдолтойн дээр цаг уурын тэнцвэрт байдлыг хадгалахад том үүрэгтэй юм.” хэмээн онцоллоо.
“Оюу толгой” компани үйл ажиллагаагаа зөвхөн уурхайн хашаагаар хязгаарлахгүй Монгол орны өнцөг булан бүрд эерэг нөлөөллийг бий болгохоор ажиллаж байна.