Г.Хишигбат: Чойбалсан-Бичигтийн шинэ босоо төмөр зам онцгой ач холбогдолтой байна
Цагаан сар яг хэзээ болох вэ эргэлзээтэй байна. Зурхайч Г.Тэрбиш гуравдугаар сарын 1-нд, шар зурхайч М.Намсрай нэгдүгээр сарын 29-нд шинийн нэгэн таарч буй гэж тайлбарлаж буй. Иймд бид Гандантэгчинлэн хийдийн зурхайч Ч.Очирбатаас цагаан сар яг хэдэнд болохыг тодрууллаа.
Тэрбээр “Ер нь монголчууд Төгс буянт шинэ зурхайнхаа тооллоос зурхайнхаа эхийг аваад, Сүмбэ хамба Ишбалжир ламын зохиосон Төгс буянтын зурхайгаар цагаан сарынхаа тооллыг эртнээс өдий хүртэл хийж ирсэн. 2024 оны өвөл илүү сартай. Өвлийн сүүл сар нь хоёр учраас энэ жил гуравдугаар сарын 1-нд шинэлнэ. Хоёрдугаар сарын 28-нд битүүн” гэв.