“Этик” продакшны жүжигчин С.Одбаярын бусдыг зодож, танхайрч буй бичлэг сошиалд цацагдав. Бичлэгт хохирогчийн толгой болон ар дагз руу нь гараа атган цохиж, тохойлдонгоо “Нохойн бөөс” хэмээн харааж байх. “Этик”-ийнхний зодоон цохион, дарамт, хүчирхийлэл бол бидний хувьд шинэ сэдэв биш. 2022 оны 12 сард “Этик” продакшны жүжигчин А.Энхжин “Мардай” УСК-ны зураг авалтын үеэр туслах ажилчид болох оюутнууддаа дарамт үзүүлсэн, хүчирхийлсэн гэх мэдээлэл бас л цахим орчинд өндрийг авч байв. А.Энхжин үүний хариу тайлбарт “Туслахуудаа хүчирхийлсэн зүйл байхгүй. Цагдаад өгч нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн хэвлэлүүдээр ярьж байсан удаатай.
Тэдний хэрхэн балмад авирлаж, ёс зүйгүй аашилдгийг бидэн рүү явуулан хандаж байсан эх сурвалжуудын дүрс, бичлэг “ярина”. Хохирогч залуус цацах л юм бол аюулд орно гэсэн айдастай. Тэд зүгээр л “Этик”-ийнхэн ингэж ёс бус аашилдаг, бусдыгаа тавладаг нь үнэн шүү гэдгийг л бидэнд, биднээр дамжуулан ард түмэнд хэлэх гэсэн юм. Эх сурвалжуудаа хамгаалах нь бидний ёс зүй код. Иймд олон жил хав дарсан бичлэгүүдэд яг юу гардгийг, “Этик”-ийнхний бусдыг хэрхэн яргалж, тамладгийг ярьж өгнө.
-Тэд “Этик”-ийг хүссэн ч этик тэднийг хүссэнгүй-
“Этик” бол Кино Урлагийн Дээд Сургуулийн /КУДС/ төгсөгчдийн хамтрал. Анхны бүтээл болох “Хүний цаана” киногоо 2018 оны 10 сарын 11-нд цацаж байв. “Ёс зүйтэй, ёс суртахуунтай байхыг эрхэмлэж, продакшндаа “Этик” нэрийг өгсөн хэмээн ахлагч А.Энхжин нь 2020 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэд “Этик”-ийг хүссэн ч тэднийг этик хүссэнгүйеэ. Товчхондоо бол өөрсдийнхөө тэмүүлсэн амбицын ийн өмнө өвдөг шороодов.
“Этик”-ийнхний хүчирхийлэл, яргаллын түүх
Зодох бол тэдний хийдэг хамгийн хөнгөн хүчирхийлэл. Оюутнуудын биеийг зургийн тайз, “дардасны самбар” юм шиг л элдэвлэнэ. Ямар ч эрүүл хүн зуурсан гурил нэгнийхээ нүүрэн дээр нааж, толгойд нь юм углаж, бөгсөнд нь үзүүртэй төмөр чихэж, өмдөө шувталчхаад бэлэг эрхтний хөхүүлэх гэж дайрахгүй л болов уу. Хурдны зам дээр машин бариад явж байхдаа бэлэг эртхэн рүүгээ хэн нэгний толгойг дарчхаад, нэгнээрээ бичлэг хийлгээд л…Тоглоод байгаа юм шиг л авирлана. Ихэвчлэн өөрсдийн төгссөн сургууль болох КУДС-ийн оюутнуудыг кинондоо авч явна. Цалингүй ажиллуулна. Гэдэс, дотроор хооллоно.
Ийм олон удаагийн ёс бус үйлдэл гаргасан нь үнэн юм бол тэгээд яагаад цагдаад хандаагүй юм бэ гэж үү?
- Нэгдүгээрт, Урлагийн салбарт амьдарна, хоолоо олж иднэ гэсэн амбиц итгэлтэйгээр энэ салбарын оюутан болсон залуус тэдний хэргийг илчилбэл элдэв дарамт, заналхийлэлд өртөнө гэсэн айдастай байсан.
- Хоёрдугаарт, Шүгэл үлээгээд гарч ирсэн ч цаашид хүний нэр нүүр харж чадахгүй болчих вий гэсэн айдастай байсан.
- Гуравдугаарт, “Этик”-ийн А.Энхжинг цагдаагийн байгууллагад танил олонтой гэх. Тиймээс яаж мэдээлээд, нэр нүүрээ ил гаргаад нэмэргүй гэж бодсон.
Тэд юу ярив?
Сошиалд өндрөө авсан мэдээллийн араас тэд бүлх залгичихсан аятай суухгүй нь мэдээж. Сэтгүүл зүй ч зүгээр мэдээлээд өнгөрөхгүй. Учир явдлыг тодруулна. Яагаадыг асууна. “Этик”-ийнхэн хаана юу ярив. Процесс хэрхэн өрнөв. Танд товчлон хүргэе.
Хамгийн сүүлд цацагдсан бичлэгтэй холбогдуулж, “Этик” продакшн албан ёсны хаягаараа уучлал хүсээд, дотооддоо хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Гэсэн ч одоогоор албаны хаягаа түр хаагаад байна.
Дуулианы эзэн С.Одбаяр мэдээж гарч ирэв. Тэрбээр машин дотроосоо өөрийгөө өмөөрөхгүй ээ, намайг уучлаарай хэмээв.
“Этик”-ийн Г.Даваазул сэтгүүлч Б.Ганчимэгийн оффист зорьж очин тайлбар бүхий ярилцлага өгсөн ба тэрхүү яриандаа:
-С.Одбаярын зодож буй хүн найз нь. “Этик”-ийнх биш. Хамт архи ууж байгаад ийм юм болсон. С.Одбаяр одоо Зүүнхараад ажил явдалд очсон. Ирээд хохирогч болох найзтайгаа мэдээлэл хийнэ. Одоогоор энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдгийг тодотгов.
Тэгвэл бусдыг элдэвлэж,оршихуйд нь бүдүүлгээр хандаж буй бусад бичлэгүүдээ юу гэж тайлбарлах юм бэ. Энэ чинь маазрал, сахилгагүйтэл юм бол яагаад бэлгийн хүчирхийллийн чиг хандлагатайгаар маазраад байгаа юм бэ гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр:
“Ажлынхны дундын групп чат дахь мааз бичлэгүүд задарсан. Сошиал их айхтар юм байна. Бидний бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, зодуулаад эрүүл мэнд болоод сэтгэл зүйн дарамтад орсон залуучууд байгаа бол нотлох баримттайгаа гараад ирээрэй” гэв.
Хүний бөгс рүү төмөр чихсэнээ “сахилгагүйтэл” гэж тайлбарлаж байх. Залгуулаад, “Продакшн маань өнгөрчихлөө” гэх. Тэглээ, тэд өөрсдийн босгон байгуулсан зүйлсээ өөрсдөө л нураалаа, “оршууллаа”.
Кино нь кино театруудаас татан буугдлаа гээд нулимс унагах. Урлаг бол ёс зүйтэй, хүн байхыг шаарддаг тогоо. Хүн байхын хатуу хуулийг дагахгүй бол тэр тогоонд багтахгүй. Одоо яая гэхэв дээ, Цэнцэрэн минь. Монголчууд загасны ой санамжгүй л болов уу…
Сураггүй солиотой хэдэн залуу л бна лээ ш дэ. Кудс төгссийн бол аргагүй дэ хаха
Baliar niigmiin hog shaarnuud ym bishuu yun saihan etik bh manatai uursduu gargaj bui ur jims n iim bhd etik tednii umnu yaj bhawdee.
хогийн гэдэг үг багадна, одоо бодвол энэ насны хүмүүс ар гэр, үр хүүхэдтэй л байх, алим модноосоо хол унадаггүй гэж айхтар үг шүү, ийм жудаггүй байж бэс этика гэчихжээ ой , гутмаар
Цэвэр монгол цустай хүнээс хэзээч ийм үйлдэл гарахгүй. Орос, хятад эрлийзүүд цаанаасаа их эвгүй дотортой
Гомо юм биш шүү хөхүүлэх гэж дайрдаг гэж бна шдэ этик киног одооноос хүмүүс хүчирхийлэгчид үзэхгүй байх хэрэгтэй ийм мааз гэж байхгүй шүү
olon ohiniig svrdvvlj hvchirhiilsen bgaadaa erchvvded enegej handaj bgaa ym chini uhbal ih ym bgaa engesgeed darchihgeed hicheegeed bgaadaa sdakuud
Shorond ni hii, oor yaahav
Дан хятадын эрлийз хурлийзууд байна.Монгол хүн хэзээ ч ийм биш
Найз ч гэх шиг ийм найзтай гэж эндүүрч байсанаас ийм дайсантай гэж бодож явсан нь дээр