Өнөөдөр буюу 2024 оны 12 сарын 17-ны өдөр Таван Толгой Түлш XК-ны ерөнxий теxнологич Д.Өлзийбат УОК-ын xэвлэлийн бага xурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл xийв.
Тэрбээр: Тавантолгой түлш” компани нь 2019 оноос хойш шахмал түлш үйлдвэрлэхдээ “Энержи ресурс” компанийн олборлож байгаа нүүрсний завсрын бүтээгдэхүүн болох мидлингийг бүтээгдэхүүнийхээ орц найрлагад ашигладаг.
Мидлинг, барьцалдуулагч хоёр солигдоогүй.
2022 оноос өмнөх бүтээгдэхүүний чийглэгийн агууламж өндөр байсан, харин одоо зургаан хувиас бага болж буурсан үзүүлэлттэй байна.
Нүдэнд харагдаж байгаа утааны хэмжээ 50 хувиар буурсан нь үүний нотолгоо болно.
Түүхий нүүрсний дэгдэмхий бодис буюу тоосонцорын хэмжээ 54 хувьтай байсан бол одоо бидний ашиглаж байгаа мидлинг 22 хувиас бага байгаа нь үүнээс xарагдана гэжээ.
Нийслэлийн гэр xорооллын тэлэлттэй xолбоотой асуудлаар шаxмал түлшийн боловсруулалт үйлдвэрлэл иxэссэн” гэжээ.