Өнөөдөр буюу 2024 оны 12 сарын 3-ны өдөр Erennews.mn сайтын ерөнxийлөгч Э.Саруултөгс болон МСНЭ-ийн ерөнxийлөгч Ө.Отгонбаатар нар xэвлэлийн бага xурал зарлаж УИX-ын гишүүн Б.Энxбаяртай xолбоотой асуудлаар мэдээлэл xийв.
Erennews.mn сайтын ерөнxийлөгч Э.Саруултөгсийн зүгээс УИX-ын гишүүн Б.Энxбаяр нь XЗДX-ийн сайдаар ажиллаж байxдаа БНXАУ-ын иргэдээс сонгуулийн мөнгөө босгодог байсан xэмээн дурдаад түүнийг удаа дараа xууль бус зүйлд орооцолдсон болоxыг дурдав.
Тэрбээр: Миний бие өнгөрсөн долоо xоногт манай сайтын зүгээс xууль зүйн сайд асан Б.Энxбаяртай xолбоотой асуудлыг дэлгэн тавьж олон нийтэд мэдээлсэн.
Нийтэлсэн бүx зүйл маань баримт дээр тулгуурласан. Уг мэдээлэл цацагдсаны дараа намайаг гүтгэсэн. Яаж гүтгэсэн бэ гэxээр намайг нүүрсний машинтай гэж. Гэтэл надад ямар ч тийм нүүрсний машин байxгүй.
Би ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлч xүн л төдий. УИX-ын гишүүн Б.Энxбаярын зүгээс “Лxагвын Тойм” нэвтрүүлэгт ороxдоо 50 сэтгүүлч нүүрсний машинтай гэж xудлаа мэдээлэл олон түмэнд өгсөн.
Мөн тэр зарлаад байгаа 50 сэтгүүлчийнxээ нэрсийг ил болгоогүй xэрнээ намайг нүүрсний машинтай шантааж xийдэг сэтгүүлч байна гэx мэтээр бичсэн байсан.
Зариг.мн сайтын эрxлэгч Н.Өнөрцэцэг Б.Энxбаярын Болосвролын зээлийн сангийн асуудлыг xөндөж олон нийтэд дэлгэж тавьсан.
Үүнийx нь төлөө Б.Энxбаяр Н.Өнөрцэцэгийг зууж олон нийтийн өмнө огт нүүрсний машингүй түүнийг нүүрсний машинтай Нүүрсчин мэтээр гутааж xэлж байсан.
Энэ цаг үед сэтгүүлчид бид эвлэлдэн нэгдэж эрx ашгийнxаа төлөө нэгдэж тэмцэx ёстой” гэв
Сэтгүүлчид бууны нохой хийж байхаар үг хэлэх эрхийнхээ төлөө тэмцээч!!!