“Xports News” мэдээллийн агентлагийн 12-р сарын 2-ны мэдээлэлд дурдсанаар жүжигчин Park Min-jae (Пак Мин-жэ) 11-р сарын 29-нд Хятадад байхдаа зүрх нь гэнэт зогссоны улмаас нас барсан гэжээ.
Талийгаач жүжигчний дүү нь олон нийтийн сүлжээгээр “Хайрт ах маань “амрахаар” явлаа. Ахыг минь аль блохоор маш олон хүн санана гэдэгт итгэж байна. Би хүн бүртэй ганцаарчлан холбогдож чадахгүй гэдгийг ойлгоорой” гэсэн чин сэтгэлийн пост нийтэлсэн аж.
Пак Мин-жэгийн харъяалагддаг “Big Title” агентлагийн төлөөлөгч Хван Жү Хэ ийм золгүй явдал тохиосонд харамсаж буйгаа илэрхийлж, “Хятад улсыг байлдан дагуулж, нэг сарын аялалд гарна гэж байсан залуу одоо хамаагүй хол замд гарлаа. Гэнэтийн бөгөөд үнэхээр цочирдмоор… Гэр бүлийнхэн нь санаанд багтамгүй харамсаж байгаа байх… Мин-жэ, бид хамтдаа маш их зүйлийн талаар ярилцаж, ихийг хийхийг хүсэж байсансан. Хэдий богино хугацаанд би чиний төлөөлөгч байсан ч гэлээ би маш их талархаж бас гүнээ харамсаж байна. Би хэзээ ч жүжигчин Пак Мин-жэ гэх нэрийг мартахгүй!” хэмээн гашуудлаа илэрхийлжээ.
Түүнд хүндэтгэл үзүүлэх газрыг Сөүлийн Их Сургуулийн харъяа эмнэлгийн оршуулгын танхимын 9-р өрөөнд байршуулсан аж. Оршуулгын ёслол 12-р сарын 4-ний Лхагва гарагийн өглөө 9:30 цагт болно. Харин жүжигчнийг хаана нутаглуулах нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалж: Allkpop