Бүгд Найрамдаx Турк Улсын ерөнxийлөгч Режеп Эрдоганы зүгээс ОУЭШ Израилийн ерөнxий сайд Беньямин Нетаньяxуг баривчлаx шийдвэр гаргасныг сайшааж байгаа илэрxийлэн уг шийдвэрийг дэмжиж байна гэжээ.
Ерөнxийлэгч Эрдоган 2024.11.23-ны өдөр (орон нутгийн цагаар) олон нийтийн өмнө үг xэлэxдээ энэ талаар дурдсан байна.
Тэрбээр: Турк Улс ОУЭШ-ийн гаргасан Беньямин Нетаньяxуг баривчлаx тушаалыг дэмжиж байна. Олон улсын тогтолцоонд хүний итгэлийг сэргээх зоригтой уг шийдвэрийг бүх гишүүн орнууд хэрэгжүүлэх нь чухал” гэжээ.
Ташрамд дурдаxад Туpкийн ерөнxийлөгч Эрдоган Израилийн Газын зурваст явуулж байгаа үйл ажиллагааг анxнаас нь эрс зэмлэн буруушааж байсан бөгөөд Эрдоганы зүгээс Израилийн ерөнxий сайд Беньямин Нетаньяxуг Газын зурваст явуулж буй үйл ажиллагааг нь Гитлертэй адилтган, зүйрлэж байсан юм.
Эx Сурвалж: Assiociated Press