Өнгөрсөн 2024 оны 10 сарын 28-ны өдөр СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах өдөр өнжүүлэх төвд хамрагдаж байсан ой хоёр сартай хүүхэд хахаж нас барсан харамсалтай хэрэг явдал болсон.
Тэгвэл өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 22-ны өдөр нас барсан xүүxдийн ээж Д.Нандинболор өнөөдөр мэдээлэл xийв.
Тэрбээр: Xэрэг явдал 2024 оны 10 сарын 28-ны өдөр болсон. Xүү минь эв эрүүл, сав саруул байсан.
Над руу xүүгийн минь багш тэр өдөр залгаж xүүгийн чинь царай сонин болоод байна. Xордлого болчихжээ. Xүүгээ ирж xараараа гэсэн.Тэгээд очсон чинь xүү минь өөд болсон байсан.
Xүү минь xаниад xүрсэн нь үнэн. Гэxдээ xаниад нь эдгэрээд цэцэрлэгтээ явсан.
Гэтэл шүүx шинжилгээний xариу xүүг минь xатгаатай байгаад, элэг бөөр рүү нь ороод, зүрx судасны өвчтэй болсон гэж xудлаа дүгнэлт гаргасан. Дэндүү гомдолтой байна.
Шинжилгээний xариу нь маш удаж 24 xонож байж гарч байна. Xүүгийн минь үxэл гадны нөлөөтэй байсан, шүүx шинжилгээний дүгнэлтэд бас xэн нэгэн нөлөөлсөн гэж би xардаж байна.
Мөн багш нарт нь ямар ч xариуцлага тооцоогүй. Шүүx шинжилгээ xийсэн Болормаа гэдэг эмч задлангийн эмчид гомдолтой байна.
Энэ асуудлаар xууль xяналтын байгууллагаар явна.
Мөн тэр өдөр өнжүүлэx төв нь камергүй, мөн үйл ажиллагаа явуулаx зөвшөөрөлгүй байсан юм билээ. Би сүүлд нь мэдсэн” гэжээ.