1946 оны 6 сарын 21нд БНМАУ-ын ерөнхий сайд, Гадаад явдлын яамны сайд Маршал Х.Чойбалсан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Трюгве Лийд захидал бичив.
Тэрбээр уг заxидалдаа БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болгохыг хүсэлтэй байгаагаа илэрхийлж, БНМАУ нь НҮБ-ын бүхий л дүрэм журмыг дагаж мөрдөхөө илэрхийлэн уг асуудлыг аюулгүйн зөвлөл болон ерөнхий ассамблейгаар хэлэлцэхийг хүссэн байна.
Мөн оны есдүгээр сард Ю.Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчид Нью Иорк хотод очиж НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хуралд оролцсон ч эхний оролдлого бүтээгүй юм.
Учир нь Англи, АНУ нь татгалзаж Австрали, Египет улсууд түдгэлзсэн юм. (1949 оноос Тайваний БНХУ нь гадаад Монгол нь Хятадын салшгүй хэсэг гэсэн увайгүй байр суурь дээрээ мөн буцав).
Монголчууд 1946-49, 1952, 1955-57, 1961 онуудад НҮБ-ын гишүүн болох хүсэлтээ өгч байж 1961 оны 10 сарын 27 нд бүрэн эрхт гишүүн болсон юм.
(1961 он хүртэл элсэж чадаагүй шалтгаан нь Гоминданы Хятадын байр суурьнаас гадна ЗХУ, АНУ-ын сөргөлдөөнөөс улбаатай бөгөөд 1951 онд Америкчууд Японыг санал болгоход ЗХУ Монголыг мөн санал болгосон ч аль аль нь элсэж чадаагүй түүxтэй).
Япон нь 1956 онд НҮБ-ын гишүүн болж 1961 онд АНУ нь Мавритыг НҮБ-ын гишүүн болгоxыг санал болгож ЗХУ үүний xариуд БНМАУ-ыг xариу санал болгосны үр дүнд БНМАУ НҮБ-д нь элссэн юм.
Ингэж Монгол Улс нь 1961 оны 10 сарын 27-ны өдөр НҮБ-ын 101 дэx гишүүн орон болсон билээ.