Дэлхийн чансаа олгох тэмцээнд 3х3 сагсан бөмбөгийн шилдгүүд чуулж байна

ШҮҮГЧИЙН АЖЛЫН ЦАГИЙГ БҮРТГЭДЭГ БОЛЛОО
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд шүүгчид хориглох зүйлийг тусгайлан зохицуулсны нэг нь тус хуулийн 50.1.24-т заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан ажлаа удаа дараа таслах” гэх заалт юм.
Шүүхийн сахилгын хорооноос шүүгч нарын ажлын цагийг бүртгэх шаардлагатай гэж үзэн, 2024 оны 2 дугаар сард Анхан болон Давж заалдах шатны шүүхийн тамгын газарт албан тоот хүргүүлсэн байдаг. Уг асуудалтай холбогдуулан Шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/01 дугаар зөвлөмжид “шүүгчийн цагийг бүртгэдэг болох боломжтой” гэх агуулгыг тусгажээ.
Шүүхийн сахилгын хороо болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагуудын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хамтарсан уулзалтаар хэлэлцэгдсэн асуудлуудын нэг нь цаг бүртгэл бөгөөд үүний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит 33 дугаар хуралдаанаар шүүгч нарын ажлын цагийг цахим хэлбэрээр бүртгэхээр шийдвэрлэсэн байна.