Өнөөдөр буюу 2024 оны наймдугаар сарын 29-ний өдөр Xүний Эрxийн Үндэсний Комиссоос хүүхдийн сурч боловсрох эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар мэдээлэл xийв.
Тодруулбал xүүxэд xамгаалаx бодлогын төсөвтэй болж байгаа энэ үеэр онцолсон юм. Энэ талаар XЭҮК-ын гишүүн Ж.Хунан мэдээлэл өглөө.
Тэрбээр: 2024-2025 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор зарим мэдээллийг хүргэе. Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар зөвхөн төрийн байгууллага гэлтгүй хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын зохицуулалтыг оруулж өгсөн.
Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд хамаарч байгаа. Ингэхдээ хүүхэд хамгааллын бодлогыг баталж, хэрэгжилтийг хангана. Бодлогыг хэрэгжүүлэхдээ цалингийн сангийн нэг хувийг хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэхэд зарцуулна гэж заасан.
Тэгэхээр ирэх сарын 1-нээс хүүхэд хамгааллын бодлогод оролцож эхлэх нь. Хүүхэд хамгааллын бодлого төсөвтэй болж эхэлж байна гэсэн үг.
Дараагийн асуудал бол хүүхдэд ээлтэй орчин нөхцөл.
Шинээр баригдаж байгаа барилга байгууламж, зам талбай хүүхдэд ээлтэй байна уу эсэх. Тэгэхээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүүхдийн мэргэжилтнийг оруулж, сан.ал дүгнэлт өгнө. Эдгээрээс гадна нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэгт онцгой зохицуулалт орсон. Аймаг, нийслэл, хотын хөгжлийн дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр болон бусад хөтөлбөрт хүүхдэд чиглэсэн арга хэмжээг тусгаж, биелэлтэд заавал хяналт тавина.
Засаг даргын чиг үүрэгт мөн зохицуулалт орсон. Засаг дарга хүүхэд хамгааллын үйлчилгээг явуулын чиглэлээр явуулах үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ нь хүүхдийг эрсдэлээс хамгаалах шинэлэг, ач холбогдолтой зохицуулалт. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэж бий.
Энэ бүтцийн шийдвэр төдийлөн хэрэгждэггүй талаар ХЭҮК өмнө нь илтгэлдээ дурдаж байсан. Тэгэхээр энэ хорооны шийдвэрийг биелүүлээгүй алба хаагчдад сахилгын хариуцлага хүлээлгэхээр болсон.
Хүүхэд хамгааллын санхүүжилт олон асуудлыг дагуулдаг. Бүтэц, үйл ажиллагаа үр дүнгүй байгаа нь санхүүжилттэй холбоотой. Нэмэлт өөрчлөлтөд санхүүжилттэй холбоотой заалтууд орсон байгаа.
Ингэснээр жил бүрийн төсөвт хүүхэд хамгааллын чиглэлд төсөв, санхүүгийн эх үүсвэртэй болно.
Өнгөрсөн оны илтгэлд ХЭҮК хүүхэд үрчлэх асуудлыг дурдсан. Үрчлэгдсэн хүүхдийн эрхэнд хяналт тавих ажил нэмэгдэж байгаа гэсэн үг” гэв.