Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч С.ЭРДЭНЭЦЭЦЭГ
- Эрх зүйн орчин “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгийн Зорилт 9.4-д Хууль, эрх зүйн тогтвортой орчинтой, хотын дүрэм стандартыг хангуулсан хот болж хөгжинө, 9.4.2-д Хотын нэгдсэн стандартыг боловсруулж мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналтшинжилгээ хийх тогтолцоог бий болгоно, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Нийслэлийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна”, 24.1.15-т Хот байгуулалт, барилга, стандарт, хяналт, зохицуулалт, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх, 21.1.3-т нийслэл хотын чиг үүргийг хэрэгжүүлэх талаар хуульд нийцүүлэн дүрэм, журам, стандарт заавар батлах, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт Нийслэл хотын оршин суугч дараах үүрэгтэй, 32.2.3-д “нийслэл хотын дүрэм, стандартыг дагаж мөрдөх”, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн хуулийн 10 дугаар зүйлийн 1097.1 дахь хэсэгт “Хотын удирдлагаас иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиг үүргийнхээ хүрээнд стандарт батлан хэрэгжүүлж болно”, мөн зүйлийн 101 .2 дахь хэсэгт “Хотын стандарт нь үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцсэн байна” гэж тус тус хуульчилсан. Монгол Улсад 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 6589 стандарт үйлчилж байна. Үүнд 3690 буюу 56 хувь нь үндэсний, 2454 буюу 37.2 хувь нь үндэсний болгон баталсан Олон Улсын, 445 буюу 6.7 хувь нь адилтгасан MNS стандарт тус тус үйлчилж байна. Үүнээс барилгын 630, хөдөлмөрийн нөхцөлийн 183, авто тээвэртэй холбоотой 135 стандарт байна. Үндэсний болон олон улсын стандартуудыг батлан, нээлттэй цахим хэлбэрээр байршуулан хэрэглэх боломжийг бүрдүүлж, стандартын салбар сангийн үйлчилгээг үзүүлж байгаа хэдий ч стандартын хэрэгжилт, хяналт хангалтгүй байх
тул стандартын шаардлагыг хангуулах, хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлэх, зөрчлийг тухай бүр залруулах шаардлагатай байна.
1.1.2. Сургууль, цэцэрлэгийн гадаад орчин Хотын стандарт, хяналтын газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2023 оны байдлаар 305 сургуулиас 231, 241 хүүхдийн цэцэрлэгээс 131 гадна орчны стандартын шаардлага хангаагүй байгааг дурджээ. Судалгаанаас үзэхэд сургуулиудын эргэн тойронд (150 м хүртэлх газар) хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл үүссэн, сургуулийн эргэн тойрны 150 м хүртэлх газарт хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүргийн хэрэгжилт 60-аас доош хувьтай нь нийт сургуулиуд 17.6 хувийг эзэлж байна.98 Хотын стандарт хяналтын газраас сургуулийн гадна орчны стандартад хийсэн хяналт шалгалтаар улсын 147 сургуулиас 32 сургууль буюу 22 хувь нь стандартын шаардлагад бүрэн нийцсэн, 66 сургууль буюу 45 хувь нь стандартын шаардлагын хэрэгжилт дутуу, 49 сургууль буюу 33 хувь нь стандартад нийцээгүй, хувийн 109 сургуульд хийсэн хяналт шалгалтаар 30 сургууль буюу 27 хувь нь стандартын шаардлагад бүрэн нийцсэн, 58 сургууль буюу 53 хувь нь стандартын шаардлагын хэрэгжилт дутуу, 21 сургууль буюу 20 хувь нь стандартад нийцээгүй байна. Монгол Улсын хувьд сургуулийн орчны аюулгүй байдлын стандартыг дагаж мөрддөг бөгөөд нийслэл Улаанбаатар хотын сургуулиудын хувьд автозамын хөдөлгөөний эрсдэл, гадаад орчны гэрэлтүүлэг, ногоон байгууламж, сургуульд хүрэх замд тулгарах бэрхшээл, аюулгүй байдлын эрсдэл хөдөө орон нутагтай харьцуулахад өндөр байгаа бол99 стандартын шаардлага хангаагүй улсын сургууль харьцангуй их байгааг харж болохоор байна.
Бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын орчин, дотуур байрны гадаад болон дотоод орчны аюулгүй байдал стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хөндлөнгийн үнэлгээ хийх, шинээр барих сургалтын байгууллагын барилга, өргөтгөлийн ажилд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын шаардлагыг хангуулах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх нь зүйтэй.
1.1.3. Хүүхдийн тоглоомын талбай Нийслэлийн 9 дүүргийн 143 хороонд 976 хүүхдийн тоглоомын талбай байна. Үүнээс хүүхэд тоглох тоног төхөөрөмжтэй талбайтай 786 буюу 81 хувь, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжтэй талбайтай 88 буюу 9 хувь, сагсны талбайтай 75 буюу 8 хувь, хөл бөмбөгийн талбайтай 6 буюу 1 хувь, бусад (дан саравч, дан гулсуур зураг) 17 буюу 1 хувийг тус тус эзэлж байна. Нийт тоглоомын талбайн 803 буюу 82.2 хувь нь стандартын шаардлага хангаагүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой эрсдэл, хохирол учруулж болзошгүй нөхцөл байдалтай байна. Тоглоомын талбайн стандарт шаардлага хангаагүй аюултай байдлыг авч үзвэл хүүхдийн тоглоомын талбайг насны ангиллаар төрөлжүүлэн тохижуулаагүй 576 буюу 59 хувь, инженерийн шугам сүлжээ, үзлэг хяналт тохируулгын худгаас 5 метрийн зайд тохижуулах шаардлага хангаагүй 333 буюу 34.1 хувь, тоглоомын талбайгаас хязгаарлагдах бүсийн хилээс тээврийн хэрэгслийн зам хүртэлх 6 метрээс их зайд тохижуулаагүй (замтай хэт ойрхон) 492 буюу 50.4 хувь, ил гарсан цахилгааны утас зэрэг хүүхдэд аюултай байдал үүсгэсэн 100 буюу 10.2 хувь, эвдэрсэн гэсэн анхааруулга тэмдэг тавиагүй 896 буюу 91.8 хувь, тоног төхөөрөмж найдвартай бэхлэгдээгүй 372 буюу 38.1 хувь байжээ. ГССҮТ-ийн мэдээллээс үзэхэд тоглоомын талбайд тоглож байгаад бэртсэн гэх шалтгаанаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хүүхэд 2017 онд 619, 2018 онд 1175, 2019 онд 2285, 2020 онд 2453 болж өссөн байна. 101 Үүнээс гудамж талбайд байрлах хүүхдийн тоглоомоос хамаарч бэртэж, гэмтсэн хүүхдийн тоо 2019 онд 329, 2020 онд 340, 2021 онд 93, 2022 оны эхний 6 сарын байдлаар 300, нийт 1062 гэсэн судалгаа гарч байна
Нийт тоглоомын талбайн 569 буюу 58.2 хувь нь орон сууцны хороолол, 142 буюу 14.5 хувь нь гэр хороолол, 262 буюу 26,8 хувь нь гэр хороолол, орон сууц хосолсон байршилд байна. Эндээс үзэхэд гэр хороололд оршин сууж байгаа хүүхдэд ноогдох тоглоомын талбайн хүртээмж хангалтгүй байгааг харуулж байна. Иймд хүүхдийн тоглоомын талбайн MNS 6751:2019 стандарт UCS0002-02:2019 “Хүүхдийн тоглоомын талбайн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд тавигдах ерөнхий
шаардлага” баримт бичигт заасан шалгуурын дагуу стандартыг хангаж ажиллах талаар тогтмол хяналт шалгалт зохион байгуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх нь зүйтэй.
1.1.3. Шатахуун түгээх станц Хот байгуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Орон сууц, олон нийтийн бүсэд эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үндсэн шаардлагыг хангаж, байгалийн гэрэлтүүлгийн холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу төлөвлөгдсөн орон сууц, сургалт, соёл, үзвэр, шинжлэх ухаан, эмнэлэг, амралт, сувилал, спорт, худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, тээвэр, холбооны чиглэлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай барилга байгууламж төлөвлөх бөгөөд амьдрах, аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлж болохуйц бусад барилга байгууламж төлөвлөхийг хориглоно” гэж заасан ч холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилт хангалтгүй байна. 2023 оны байдлаар нийслэлд шатахуун, дизель түлш борлуулдаг шатахуун түгээх станц 266, газын буюу хийн түлш борлуулдаг 5, бөөний 29 агуулах, нийт 455 орчим шатах тослох материал, хийн газ борлуулдаг газар үйл ажиллагаа явуулж байна. Шатахуун түгээх станцууд худалдаа үйлчилгээний барилга байгууламж боловч худалдан борлуулж байгаа бүтээгдэхүүнийхээ онцлогоос хамаарч, эргэн тойрноо эрсдэлд оруулж болзошгүй байгууламж юм. БШУЯ-ны мэдээллээр нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх болон авто газ түгээх цэг байрлаж байна. Тухайлбал: Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 1, Багануур дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 1 байна. Мөн төрийн өмчийн бус 9 сургуулиас 200 метрээс дотогш зайд 9 шатахуун түгээх цэг байрлаж байгаа юм.
Галын аюулгүйн норм, Монгол Улсын барилгын норм, дүрэмд шатахуун түгээх станцын аюулгүйн зай нь барилга байгууламжаас 15-25 метрийн зайд байна гэж заасан байхад, сургууль орчмын стандартад 150 м хүртэлх зайд суралцагчийн хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэх талаар заажээ. Үүнээс харахад мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүрэм стандарт 102 ХЭҮК, Хотын стандарт, хяналтын газрын хамтарсан хэлэлцүүлэг, УБ, 2023 оны 06 дугаар сарын 15-ний өдөр. 329 340 93 300 2019 2020 2021 2022 оны эхний 6 сар Тоглоомын талбайгаас хамаарч бэртэж, гэмтсэн хүүхдийн тоо 48 уялдаа холбоогүй байгаагаас шалтгаалан аюулгүй байдлыг хангахад чиглэсэн стандартууд нэг мөр хэрэгжихгүй байна.
1.1.4. Явган хүний замын аюулгүй байдал 2023 оны байдлаар нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах явган замыг норм, дүрмийн шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт шалгалт хийсэн дүнгээс үзэхэд хавтан хагарч эвдэрсэн, стандартын шаардлага хангаагүй эрсдэлтэй нийт 1054 газарт зөрчил дутагдал илэрсэн нь нийт явган замын 77,9 хувь стандартад нийцээгүй байгааг харуулж байна. Дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт 319 явган замаас 302 буюу 94,6 хувь, Баянгол дүүрэгт 159 явган замаас 73 буюу 45,9 хувь, Хан-Уул дүүрэгт 82 явган замаас 82 буюу 100 хувь, Сүхбаатар дүүрэгт 255 явган замаас 249 буюу 97,6 хувь, Чингэлтэй дүүрэгт 24 явган замаас 24 буюу 100 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 513 явган замаас 324 буюу 53,1 хувь нь тус тус стандартын шаардлага хангаагүй байгааг нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлд эрсдэл учруулж байна.104 Улсын хэмжээнд 2021-2023 оны хооронд ГССҮТ-д цас, мөсөн дээр халтирч унасан шалтгаанаар 18,360 иргэн үйлчлүүлснээс 15,602 нь нийслэлд, 2,758 нь орон нутагт гэмтсэн байна. Осол, гэмтлийн оношоор толгой, хүзүү, цээж, хэвлий, дээд болон доод мөч, хавсарсан гэмтэл авснаас дээд болон доод мөчний гэмтлийг 13,200 иргэн авсан байна. Мөн, халтирч унасан байршлаар нь Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт 15,852 иргэн 11-01 дүгээр саруудад хамгийн их гэмтэл, бэртэл авсан байна.105 Гэмтсэн иргэдийн төлөөлөлтэй хийсэн ярилцлагаас үзэхэд халтирч унаж байгаа шалтгаан нөхцөлд явган замын гадаргуу хэсэг гулсамтгай материалаар хийгдсэн, нийтийн эзэмшлийн талбайн цас, мөсийг цэвэрлээгүй, өөрийн болгоомжгүй байдал, бусдын буруутай үйлдлээс хамааралтай шалтгааныг дурджээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах шаардлага” UCS 0901B:2022 стандартад нийцүүлэн 2022 онд 63000 мкв, 2023 онд 25000 мкв явган хүний замыг шинээр тавьсан байна.
Цаашид хууль тогтоомж, стандарт хэрэгжилтийг хангаж, шаардлага хангаагүй явган хүний замыг үе шаттайгаар шинэчлэх, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хааж зөвшөөрөлгүй баригдсан барилга, объектыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж хотын стандартыг мөрдүүлэхэд анхаарах.
1.1.5. Үерийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх Улаанбаатар хотын хэмжээнд 28,000 өрх үерийн эрсдэлтэй бүсэд оршин сууж байна. Уруйн үер буух эрсдэлтэй 75 байршил, үүний 20 нь өндөр эрсдэлтэй, мөн шар усны үер буух эрсдэлтэй гурав, голын үер буух эрсдэл найман байршилд байгааг тодорхойлжээ106 . Тодруулбал, Уруйн үерт өртөх суурьшлын бүс 8138 га, голын үерт өртөх суурьшлын бүс Сонгинохайрхан дүүрэгт 5158 нэгж талбарт 12,565 га, Чингэлтэй дүүрэгт 1302 нэгж талбарт 440 га, Сүхбаатар дүүрэгт 2248 нэгж талбарын 2,315 га, Баянзүрх дүүрэгт 3250 нэгж талбарын 14,422 га, Хан-Уул дүүрэгт 1428 нэгж талбарын 11,315 га, Баянгол дүүрэгт 102 нэгж талбарын 1,105 га газар байна.
Шар усны үерт өртөх суурьшлын бүс Сонгинохайрхан дүүрэгт 128 нэгж талбарын 22.4 га газарт, Чингэлтэй дүүрэгт 8 нэгж талбарын 3.3 га, Сүхбаатар дүүрэгт 50 нэгж талбарын 89.3 га, Баянзүрх дүүрэгт 156 нэгж талбарын 190.1 га газар байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Улаанбаатар хотод зуны улиралд олон хоногоор бороо үргэлжлэн орох, өвлийн улиралд цас их орсонтой холбоотойгоор шар усны үерийн гамшиг тохиолдох хандлага ойр ойрхон ажиглагдаж байна Үерийн улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирох бодит эрсдэлийг үүсгэдэг.
Үерийн ус нь ойр орчмынхоо бохирыг тээвэрлэн урсдаг тул түүгээр олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нян зөөгдөх магадлал маш өндөр байдаг бол шар усны бохир ус агаарт тодорхой хэмжээгээр уурших эсвэл хөрсөнд шингэснээр орчны бохирдлыг бий болгодог. Орчны бохирдол нь халдварт шар, суулга өвчин, амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин тусах нөхцөл бүрдүүлэх эрсдэлтэй юм.