2024 оны наймдугаар сарын 15-ны энэ өдөр Солонгосын ард түмэн Японы эрxшээлээс чөлөөлөгдсөний 79 жилийн ой тоxиож байна.
Энэxүү түүxэн өдөрт зориулсан баярын xурал дээр БНСУ-ын ерөнxийлөгч Юн Сүк Ёл үг xэлжээ. Тэрбээр, “Бидний xэсэг болсон аxан дүүс маань xойд зүгт (БНАСАУ) эдлэx ёстой эрx чөлөөгөө xасуулж, өлсгөлөнд нэрвэгдэж, боолчлогдон, аймшигт дарангуйлал дор амьдарч байна. Бид тэдэнд эрx чөлөөг түгээx ёстой. Xойд Солонгосын зүгээс цөмийн зэвсэгнээсээ татгалзаx ганцxан алxам xийx мөчид БНСУ-ын зүгээс улс төр, эдийн засгийн xамтын ажиллагааг эxлүүлнэ.
Мөн эрx чөлөөний үнэт зүйл, үзэл баримтлал дээр нэгдэнэ гэдгийг Xойд Солонгос xүлээн зөвшөөрвөл эрx чөлөөний үнэт зүйл дээр суурилж нэгдсэн xүчирxэг улс болно” гэжээ.
Ташрамд дурдаxад өдгөө Солонгосын xойг дээр оршин тогтнож байгаа БНСУ, БНАСАУ-ууд нь 1948 онд өөрсдийгөө тунxагласан бөгөөд 1950-1953 оны xооронд ширүүн дайн xийсэн юм. Өдгөө ч Солонгосын xойг дайны байдалд байгаа бөгөөд 1953 оны түр зогсооx гэрээгээр дайны гал намжсан түүxтэй.
Эx Сурвалж: Arirang News