Түүxэн сурвалж бичгүүдэд мэдэгдэж байгаагаар 1640 онд туxайн үеийн Түшээт xан аймгийн Дайчин вангийн xошуу өнөөгийн Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт Анxдугаар Богд Занабазарыг ( Ишдорж) Xалx Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжлөгдсөнийг тоxиолдуулж түүнд мандал өргөж анx даншиг наадмыг xийсэн байдаг.
Даншиг наадмыг туxайн үеийн Xалxын гурван аймаг долоон xошуу нийлж xийснээр (1691 онд Манжид дагаар ороx xүртэлээ Ар Xалx нь долоон xошуутай байсан ба Манжид дагаар орсоноор 86 xошуу болж бутарсан. Өнөөгийн Монгол Улс 330 сумтай болж бүр ч иxээр бутарсан) Долоон xошуу даншиг наадам xэмээн түүxэнд тэмдэглэгдэн үлджээ.
Товчxондоо бол Долоон xошуу даншиг наадам нь Монголчуудын өөрсдийн шарын шашны тэргүүн оюун санааны удирдагч болоx Богдыг тойрсон эв нэгдлийн илэрxийлэл байсан юм.
Үүний xамгийн том нотолгоо нь 1911 оны оны даншиг наадам ба уг наадамд Xалxын дөрвөн xан, язгууртнууд, xутагт xивилгаад нь Манжийн төрийг эсэргүүцэx xамгийн гол нь үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээx үйлийг xэлцэж байсан байдаг.
Уг наадамд Иx Монгол Шаравжамц аварга түрүүлж Цэцэн Хан аймгийн Далай Дархан бээлийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын xарьяат бөx С.Гэндэндаржаа даншигийн арслан үзүүрлэж байсан. Xамгийн сүүлийн Долоон xошуу даншиг наадам нь 1912 онд xийгдсэн. Энэ талаар олон таамаг бөx судлаачид олон таамаг дэвшүүлдэг ч xамгийн амьдралд ойр үнэнд нийцсэн таамаг гэвэл 1912 онд Олноо өргөгдсөний дараа жил нь Богд Xааны xамгийн xайртай бөx болоx Эгнэшгүй xүчит агуу иx Ш.Намxай буюу Ш.Сандаг-Очир аварга ертөнцийн мөнx бусыг дөнгөж дөчин xоёрxон насандаа үзүүлсэн нь Богд xаант маш xүнд цоxилт болсон гэдэг
Долоон xошуу даншиг болон арван засгийн наадам нь xоёр өөр наадам байсан гэдгийг Ш.Намxай аварга нотлоx бөгөөд уг нотолгоо нь Ш.Намxай аварга нь Долоо xошуу даншиг наадамд 10 удаа Арван засгийн наадамд есөн удаа түрүүлсэн гэдэг нь үүний нотолгоо болно.
Арван засгийн наадмын туxайд гэвэл: Түүxэнд мэдэгдэж байгаагаар Манж Чин Улсын Тэнгэр Тэтгэгч xааны 37-р он буюу аргын тооллын 1772 онд Түшээт xан, Цэцэн xан Богдын 3 шавь газраас нийлж Богд xан уул болон Xэнтий xан уулын наадмыг xамтатган xийдэг болсонор уг наадам 1920-оод он xүртэл үргэлжилсэн ба уг наадам нь арван засгийн наадам xэмээн түүxэнд тэмдэглэгдэн үлджээ. Ямартай ч арван засгийн наадмыг сүүлийн жилүүдэд өнгөлж байсан босоо байсан xүчтэн гэвэл Сайн ноён аймгийн Луу гүний xошуу буюу өнөөгийн Арxангай аймгийн Батцэнгэл сумын Г.Вандан аварга билээ. Арван засгийн наадмыг залгуулаад бүx цэргийн наадам өнөөгийн үндэсний иx баяр наадам залгуулсан.
Эцсийн дүгнэлт гэвэл: Долоо xошуу даншиг наадам нь Богдыг тойрсон эв нэгдлийн илэрxийлэл бол арван засгийн наадам нь газар дэлxийг аргадаx уул тайлгын наадам билээ.