Улаанбаатар хот орчмоор өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны 06:00 цагаас эхлэн орж буй бороо өдөртөө үргэлжлэн орж, үдээс хойш эрч нь сулран 17:00 цагийн орчимд зогсох төлөвтэй байна.
Үүнтэй холбоотойгоор Геодези, усны барилга, байгууламжийн газраас ус зайлуулах шугам, хоолойгүй нийт таван байршилд 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 гаруй машин механизм, өндөр хүчин чадлын дөрвөн зөөврийн ус соруулах насостойгоор замд тогтсон 7720 тонн усыг соруулж дууслаа.
Тодруулбал,
-
Борооны ус зайлуулах шугам сүлжээний засварын ажил хийж буй Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарц;
-
Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны гүүрний урд хэсэг;
-
Удирдлагын Акедамийн хойд зам;
-
Саппорогийн уулзвар;
-
“Хүннү 2222” хорооллын урд талын авто замд тогтсон нийт 7720 тонн усыг тус тус соруулсан.
Мөн Дунд, Сэлбэ, Туул гол дагуух үзлэг шалгалтыг тогтмол хийж байна.
Эх сурвалж; НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС