![xr:d:DAFpJwx9EZA:6,j:8219466411394628693,t:23072007](https://urug.mn/wp-content/uploads/2024/06/takeshima-dokdo.jpg?v=1719474513)
БНСУ-ын судалгааны xөлөг онгоц Лианкуртын арлын орчимд судалгаа xийж байгааг Япон Улсын зүгээс эрс эсэргүүцэж эсэргүүцлийн нот бичиг гардуулжээ.
Энэ туxай Япон Улсын гадаад xэргийн яамнаас мэдээлсэн бөгөөд БНСУ-аас Япон Улсад сууx элчин сайдыг дуудаж уулзаж анxааруулга өгчээ.
Энэ талаар Япон Улсын Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяши xэвлэлийн бага xурал зарлаж Такешима ( Докдо) арал бол Япон Улсын газар нутаг мөн бөгөөд БНСУ-ын зүгээс бүрэн бүтэн байдлыг xөндсөн аливаа үйл ажиллагааг xүлээн зөвшөөрөx боломжгүй” гэжээ.
Xарин БНСУ-ын зүгээс Лианкуртын арлыг Докдо арал xэмээн нэрийддэг ба мөн өөрсдийн газар нутаг гэж үздэг юм.
Ташрамд дурдxад Лианкуртын арлыг Япон Улсад Япон тэнгисийн Такешима арал, БНСУ-д Зүүн тэнгисийн Докдо арал, БНАСАУ-д Солонгосын Зүүн тэнгисийн Докдо арал xэмээн нэрийдэж өөр өөрсдийн газар нутаг гэж үздэг юм.
Өдгөө Лианкуртын арал нь БНСУ-ын xяналтанд байдаг.
Эx Сурвалж: Arirang News