Сонгогчдын сонор сэрэмж, хандлага мэдрэмж эрс өөрчлөгджээ. Өнгөрсөн 30 гаруй жилд Монголын улс төрд салхи орж, сайн өөрчлөлт гараагүй, хоёрхон нам ээлжлэн засаглаж ирсэн учраас энэ удаагийн сонгуульд хүн бүр нухацтай хандаж, олон намын тогтолцоонд бодитоор шилжихийг хүсэж байна. Үүний тулд төрийн эрх барих дээд байгууллагын ээлжит сонгуульдаа идэвхтэй оролцоно, авлига, хулгайн хэрэгт холбогдож, иргэдийн боломжийг олон жил үгүй хийсэн нам, хүчнийг дэмжихгүй, аливаа худал амлалт, бэлэг сэлтэд дахин хууртахгүй гэдгээ иргэд хэллээ. УИХ-ын сонгуулийн 5-р тойрог, төвийн бүсэд ХҮН намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн төлөөлөл Г.Гантуяа, Ш.Бархасбадь, Г.Отгонтуяа, М.Соёл, П.Ундрам нар энэ амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Шаамар, Жавхлант сум, Бугант, Дулаанхан тосгоны иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал бодлыг нь сонслоо. Дээрх сум, суурины иргэд сонгогчид энэ удаагийн сонгуульд ХҮН намаас нэр дэвшигчдийг дэмжиж, нийгмээ хамтдаа өөрчилнө гэдгээ илэрхийлсээр байна. Тухайлбал, нэр дэвшигч Ганбүргэдийн Гантуяаг УИХ-д заавал сонгогдож, хүнд хэрэгтэй олон арван төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагадаа тулгуурлан төрийн ажлыг ХҮН төвтэй зарчмаар зохион байгуулна гэдэгт итгэж байгаагаа хэлсэн бол нэр дэвшигч, эрх зүйч Шоовдорын Бархасбадийг авлигачдыг айлгаж чадах комиссар учраас хууль тогтоох байгууллагад эргэлзээгүй сонгоно гэж онцолж байлаа.