МИНИЙ БОДЛООР…
Р.Эрдэнэбүрэн миний дүүгийн найз л даа. Америкаас ирснийхээ дараа түүнтэй уулзан хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой сумын хѳгжил” тѳслийнх нь талаар сонсож, тѳсѳл нь таалагдсан болохоор дэмжих болсон. Дундговь аймгийн Гурван сайхан сум дээр хэрэгжүүлсэн тѳслѳѳ Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьж байгаа нь сайхан санагдлаа. Хѳдѳѳ орон нутгуудын сумуудыг хѳгжүүлэх олон тѳслүүд туршигдсан байх. Хѳрѳнгѳ зарцуулаад бариад ѳгсѳн байгууламжууд тийм ч оновчтой биш байгаа нь анзаарагдлаа. Сумын иргэдийн оролцоогүйгээр ямар ч хѳрѳнгѳ оруулалт үр дүнгүй болдог юм байна. Р.Эрдэнэбүрэн 2014 оноос тѳрсѳн сумандаа хэрэгжүүлэхээр иргэдийг цуглуулаад ярьж эхлэв. Тэдэнд итгэл үнэмшил тѳртѳл бараг 3 жилийн хугацаа зарцуулсан гэсэн. 2019 он гэхэд сумын тѳвийн бүх айлууд дэд бүтэц болох цэвэр бохир ус болон цахилгаан дулаанаар холбогдож дуусчээ. “Хүмүүсийн сэтгэлгээ болон хандлагыг ѳѳрчлѳхгүйгээр ѳѳрчлѳлтийг хийх амаргүй. БХБЯ-ны тѳрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан маань энэ тѳслийг бодлогын түвшинд хэрэгжүүлэхэд дэм болсон. Иргэдийн оролцоо ногоон байгууламж дээр улам идэвхиждэг. Иргэдийн идэвхитэй оролцоо энэ загвар тѳслийн амин сүнс нь юм шүү дээ. Хүмүүс цѳѳн хүнтэй сумын асуудал гэж бодоод байх шиг байгаа юм. Сумын тѳвийн иргэдээс гадна малчдын асуудал ч бас шийдэгдэнэ. Сумын тѳв дээр сайн сургуультай байх, сайн эмнэлэгтэй байхаас гадна Тѳрийн чанартай үйлчилгээ авах гэхчилэн бүгд багтана. Энэ бүхнийг хийхийн тулд итгэл үнэмшил дээр нь хамтарч ажиллах нь чухал” гэж тэрээр ярьсан юм.
Р.Эрдэнэбүрэн 1974 онд Дундговь аймгийн Гурван сайхан сумд тѳрж, сумдаа 8-р анги, Мандалговь хотын 1-р 10 жилийн дунд сургуулиудыг тѳгсѳѳд 1992 онд МУИС-ийн хуулийн ангид элсэж, сурч байхдаа шалгалт ѳгч тэнцээд 1993-1998 онyyдад Туркийн Анкарагийн Их Сургуулийн хуулийн ангид суралцан тѳгсчээ. 2004 онд “Эх орон Ардчилал” эвслээс УИХ-ын сонгуулийн Чингэлтэй дүүрэгт нэр дэвшээд сонгогдож байв. 2008-2009 oнд Байгаль Орчны сайдын зѳвлѳхѳѳр ажиллаж байгаад гадагшаа сургуульд явж мэргэжил дээшлүүлсэн. 2012-2015 онуудад Барилга Хот Байгуулалтын Яамны тѳрийн нарийн бичгийн даргаар, 2016 онд Хѳдѳлмѳрийн Яамны тѳрийн нарийн бичгийн даргаар тус тус томилогдон ажиллажээ. 2018 оноос “Иргэдийн оролцоотой сумын хѳгжил” тѳслийг сумдуудад хэрэгжүүлэх зорилгоор компани байгуулан ажиллав.
Ѳнѳѳдѳр Улаанбаатар хотын түгжрэл нь олуулаа хотод амьдраад байгаатай холбоотой. Ѳндѳр боловсролтой залуус юу ч амлаад модон жорлонтой, дэд бүтэцгүй, тав тухгүй хѳдѳѳ нутаг руу явахгүй. Хѳдѳѳ орон нутгуудын хѳгжлийг шинэ түвшинд гаргаж байж тэднийг ирүүлэх тухай ярьж болно. Харин Р.Эрдэнэбүрэн энэ тѳслѳѳ 2014 онд эхлүүлэн бараг 10 жилийн туршид Дундговь аймгийн Гурван сайхан сумыг иргэдийнх нь оролцоотойгоор загвар тѳсѳл болгон хэрэгжүүлж чадсан залуу. Олон залуус мѳрѳѳдлѳѳ ярьдаг бол тэрээр мѳрѳѳдлѳѳ бодит ажил болгож чадсан юм. “Гурван сайхан сумаас 30 км зайд орших “Салхитын мѳнгѳний орд”-ын гаргаж байгаа бүтээгдэхүүний 1 хувийг хайлуулбал 5 тн цагаан мѳнгѳ болно. Гэтэл Монгол улс тэр хэмжээний мѳнгийг Хятадаас аваад түүгээр нь 300 гаруй дархчууд болон аж ахуйн нэгжүүд мѳнгѳн эдлэл, гоёл хийж байна. Хэрвээ энэ мѳнгийг угааж хайлуулж чадвал тэр олон хүмүүс энд ирж суурьшин урлал хийх боломжтой. Тэд нэг дороо суурьшвал туршлагаа хуваалцахаас гадна, ашиглаж буй химийн бодисоо ч хянаж, цэвэрлэх байгууламжаа ч байгуулж болно” гэж хэлсэн түүний санаа сонирхолтой санагдлаа. Энэ удаагийн УИХ-ын “Говийн бүс”-д АН-aaс нэр дэвшиж буй тэрээр “Говийн бүсэд тулгамдаж буй усны асуудлаа зѳв шийдэж чадвал, уул уурхайн үйлдвэрлэл болон аялал жуулчлал хѳгжих бүрэн боломжтой” хэмээн дүгнэж байна. Монгол Улсад шийдэгдэж чадахгүй байгаа сумын хѳгжлийг иргэдийн оролцоотойгоор шийдэж загвар болгож чадсан Р.Эрдэнэбүрэнг бодлого боловсруулан шийдвэр гаргах эрх мэдэлд байх ёстой хэмээн дэмжиж байгаа. Тэр бол мѳрѳѳдлѳѳ ажил хэрэг болгож яваа залуу
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2024-06-10
Улаанбаатар хот