ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
6 дугаар сарын 5-ны өдөр, 290 сая иен хүртэлх үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн солилцох ноот бичигт Элчин сайд М.Игавахара болон Сангийн сайд Б.Жавхлан нар гарын үсэг зурав.
Монгол Улсад аж үйлдвэрийг төрөлжүүлэх зэрэг хөгжлийн асуудлыг хариуцсан төрийн байгууллага болон холбогдох яам тамгын газрын засаглалын чадавхийг сайжруулж, тогтолцоог бүрдүүлэх чадварлаг хүний нөөцийг бэлтгэх нь чухал асуудал болоод байгаа билээ. Япон Улс нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжиж ирсэн бөгөөд энэхүү “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын залуу төрийн албан хаагчид Япон Улсын их дээд сургуулиудад магистр болон докторын зэрэг хамгаалах юм.
2001 оноос “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд өдгөөг хүртэл нийт 416 (докторын зэрэгт 11) хүн Япон Улсад суралцсан билээ. JDS хөтөлбөрийн төгсөгчид эх орондоо ирээд захиргааны байгууллага, их дээд сургууль, төв банк зэрэг олон төрлийн салбарт ажиллаж байна.
Энэ удаагийн төслийн хүрээнд 2025 онд хамгийн ихдээ 16 төрийн залуу албан хаагч Япон Улсын их дээд сургуульд суралцах боломжтой болох юм.
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас хүлээн авна уу.
-Веб холбоос – http://jds-scholarship.org/
-JDS Төслийн Монгол дахь Оффисын хаяг – [email protected]
-Веб холбоос – http://jds-scholarship.org/
-JDS Төслийн Монгол дахь Оффисын хаяг – [email protected]
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам