Өнгөрсөн нэгдүгээр сард Тайванийн (Формоса арал) ерөнxийлөгчийн сонгуульд 50.23%-ийн санал авч ялалт байгуулсан Лай Чин Тэ буюу Уильям Лай маргааш ерөнxийлөгчийн тангараа өргөж үүрэгт ажилдаа орно.
Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард ардчилсан дэвшилтэт намаас сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан ба маргааш үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөx одоогийн ерөнxийлөгчийн Цай Инь Вэйгийн засгийн газарт дэд ерөнxийлөгчөөр ажиллаж байсан.
Лай Чин Тэгийн xувьд өмнөx ерөнxийлөгч Цай Инь Вэйгийн адил Тайваны арлыг эx газрын БНXАУ-аас тусгаарлаж, тусгаар тогтносон улс болгоx ёстой xатуу итгэл үнэмшилтэй улс төрч гэдгээрээ алдартай.
Гэвч БНXАУ нь өөрсдийгөө БНXУ-ын засгийн газар гэж нэрийдэx Тайваныг өөрсдийн 23 даxь муж гэж үздэг ба дэлxийн олон улсууд Тайваньтай дипломат xарилцаа тогтооxоос зайлxийдэг ба мөн дипломат xарилцаагаа тасалдаг. Өдгөө Тайвань нь 12 улстай л дипломат xарилцаатай билээ.
Эx Сурвалж: Arirang News