Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатарыг өрөө төлөхийг шаардан баримт үзүүллээ.
Тэрээр нийтлэхдээ, “Намайг дахиад шоронд хийгээрэй. Эдгээр ах, дүү нарт Монголын төр, татвар төлөгчид бид ямар өртэй юм бэ. ЖДҮ “хусна”, Хөгжлийн банк “тононо”, хэргээ замхруулна, БЗС-ийн мөнгөөр ах дүүгээрээ сурна.
Я.Содбаатарын хүү С.Төгс-Очир бусдын хүүхдийн тушаалыг өөрчлөөд БЗС-гийн тэтгэлэгт багтсан байдаг. Мөн Я.Сод-Эрдэнийн хүү С. Хас-Очир 177.000 ам доллар (601 сая) зээлээд одоог хүртэл төлөөгүй байна. Ингэхдээ журам зөрчиж зээл авсан байдаг.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар дарга та өрөө төл, ахынхаа хүүхдийн өрийг ч төл” гэжээ.