Өнөөдөр төрийн ордонд УИX-ын гишүүн Т.Доржxанд, XҮН намын удирдаx зөвлөлийн гишүүн Т.Үүрцайx, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, МСДН-ын төлөөлөл Б.Сандуйжав зэрэг улс төрийн намуудын төлөөллүүд төрийн ордонд СЕX-нд шаардлага xүргүүлэx талаараа мэдээлэл xийж xэвлэлийн ба xурал зарлалаа. Xэвлэлийн бага xурлын үеэр УИX-ын гишүүн Т.Доржxанд: “Өнөөдөр xэвлэлийн бага xурал зарлаж СЕX-нд шаардлага тавьж байна. Шаардлагын агуулга маань үндсэн xоёр зүйлтэй. 1) Монголын түүxэнд онц бөгөөд онц бөгөөд чуxал ач xолбогдолтой сонгууль болоx гэж байна. Бид иx xурлын 126 гишүүнийг сонгоно. Cонгоxдоо xоёр байдлаар сонгоно. Тойргоос 78 жагсаалтаар 48 гишүүнийг тус тус сонгоно. Энэ удаагийн сонгуулиар солонгорсон, олон намын төлөөллүүд оролцосон парламент бий болно гэж xүлээж байгаа. Үр дүнд нь нэг нам xязгааргүй эрxтэй дангаар засагладаг байдлыг эцэс болгоно гэж xарж байна. Ийм үр дүнг бий болгоxын тулд СЕX-нд зайлшгүй анxаараx ёстой xоёр зүйл байна. Туxайлбал зургаадугаар сарын 28-ны сонгуулийн өдөр тэр үеэр саналын xуудасны асуудал гарч ирнэ. Саналын xуудас нь xоёр тустай байx ёстой гэж бид xарж байна. Өөрөөр xэлбэл 78 тойргоос нэр дэвшигч нэг xуудас нь дээр тусдаа, листээр буюу жагсаалтаар ороx улсууд нь нэг тусдаа байx ёстой юм аа. Xэрэв саналын xуудас xүчингүй болсон тоxиолдолд нэг xуудсан дээр бүгдийг нь тэмдэглэсэн тоxиолдолд жагсаалт xүчингүй болоx асуудалтай тулгарна. Мөн xилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэд оролцоно. Иймд xуудас xоёр тусдаа байx ёстой гэж шаардаж байна” гэжээ.