Боловсролтой иргэн бүтээлцэх “Жигүүр” төслийн хамтрагчаар Өрөг.мн сайт ажиллаж байна
“Өрөг.мн” сайт үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, “Элгэн садандаа барих Эко бэлэг” цахим экспог өнгөрсөн оны сар шинийн баярын өдрүүдэд зохион байгуулж байв. Монголчууд сар шинийн баярын бэлтгэл ажилд нийт 1.2 их наяд төгрөг зарцуулдгаас, 500 гаруй тэрбум төгрөгөөр импортын бараа бүтээгдэхүүн худалдан авдаг талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлсэн. Үүний 25-30 тэрбум төгрөгийг гарын бэлэг авахад зарцуулдаг.Тиймээс энэ их хэмжээний мөнгийг эх орондоо авч үлдэх, эдийн засагтаа хувь нэмэр оруулах зорилгоор тус экспог санаачлан зохион байгуулж байлаа.