Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Хэнтий аймгийн Дадал, Төв аймгийн Баян-Өнжүүл, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа.
Урьдчилсан байдлаар дээрх гурван түймэрт 206.5 га талбай өртсөн. Ой, хээрийн түймрийн 60 гаруй хувь нь дөрөв, тавдугаар саруудад тохиолдож байна.
Иймд иргэд та бүхэн ой, хээрийн бүсэд зорчихдоо сонор сэрэмжтэй байж, байгаль, экологи цаашлаад хүн, мал, ан амьтан, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Эx Сурвалж: ОБЕГ