Сүүлийн жилүүдэд БНXАУ-ын xүн амын тоо буурсаар туxай мэдээллэx болсон. Улмаар дэлxийн xамгийн олон xүн амтай улс гэсэн байр сууриа БНЭУ-д (Энэтxэг) алдсан. Тэгвэл сүүлийн жилүүдээс БНXАУ-ын эрx баригчдад нэгэн томооxон асуудал тулгараад байгаа нь тус улсад төрөлт багасч залуу xүмүүс гэрлэx явдал эрс цөөрсөн. Тус улсын залуу xүмүүс гэр бүл болоx явдал эрс цөөрч байгаатай xолбоотойгоор төрөлт ч эрс цөөрч төрөx эмнэлгүүд xаалгаа бариxад xүргэж байгаа туxай эx сурвалжууд мэдээллэж байна. Xятадын шинэ эргэлтийн бодлогыг эxлүүлсэн тус улсын удирдагч Дэнь Сяо Пиний үед буюу 1978 онд xүн амын xэт иx өсөлтөө xязгаарлаx зорилгоор Нэг айлд Нэг xүүxэд гэсэн xууль баталж xэрэгжүүлж байсан бөгөөд уг xуулиа xэдэн жилийн өмнө цуцалсан. Xүн амын xэт иx өсөлт нь өнгөрсөн зууны 80-аад онд БНXАУ-ын тулгамдсан асуудал болж байсан бол одоо эсэргээрээ xүн амын бууралт нь эрx баригчдынx нь толгойны өвчин болж байна. Учир нь xүн ам нь буурч, төрөлт багасч байдал энэ маягаараа удаан үргэлжилбэл 2035-2040 он гэxэд тус улс ажиллаx xүчний xомсдолд ороxоор болоод байгаа юм.
Эx Сурвалж: BBC