Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Энэ сарын 3-6-ны хооронд Канад улсын Торонто хотод дэлхийн 130 улсын төлөөлөгчид оролцдог “PDAC 2024” уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чуулга болж өнгөрсөн билээ. Тус чуулга уулзалтад манай улсаас УУХҮЯ-ны төлөөлөл оролцсон юм. Гэвч чуулганы үеэр Монгол Улсын асарт УУХҮЯ-ны сайд Ж.Ганбаатарын охин тайлбар хийж буй зураг цацагдан, иргэд цахим сүлжээнд бухимдлаа илэрхийлж байсан. Тэгвэл энэ асуудалд холбогдуулан УУХҮЯ-ны сайд Ж.Ганбаатар сэтгүүлчдэд тайлбар өглөө.
Тэрээр хэлэхдээ:
- “Төрийн мөнгөөр явна гэсэн ойлголт байхгүй. Манай яамнаас гурван хүн л явсан юм. Boot дээр зогсож байгаа оюутнуудыг бид хөлсөлж авч ажиллуулдаг. Тодорхой хөлсийг ассоциациас төлдөг. Танилцуулга хийж байгаа гурван хүн хаанаа ч хүрэхгүй. Яамнаас явсан хүмүүс Mongolian Day үйл ажиллагааг зохицуулдаг. Boot дээр зогсож, юм тараах оюутнуудыг дандаа хөлсөлж авч ажиллуулдаг. Манай охин төрийн мөнгөөр яваагүй, тэнд сураад төгссөн охин байгаа. Төр улсаа бодоод тусалсан юм” гэв.