“Дакар ралли”: Тактикийн өдөр

Найруулагч Денис Виллиньюгийн шинэ бүтээл болох “Dune” киноны хоёрдугаар хэсэг нээлтээ хийсэн даруйдаа IMDB дээрх хамгийн өндөр үнэлгээг авлаа.
IMDB нь кинонд үнэлгээ өгдөг томоохон сайт юм. “Dune: Part Two”-гийн дундаж үнэлгээ одоогоор IMDB дээр 10-аас 9.4 гэсэн үнэлгээтэй байна. Ингэснээр тус бүтээл “Загалмайлсан эцэг”, “Шоушенкээс оргосон нь”, “Авенжерс: Энд гэйм” зэрэг бүтээлүүдийг ардаа хаяж байна гэсэн үг.
“Dune: Part Two” кино нь өнгөрсөн онд нээлтээ хийх байсан ч Холлиудын жүжигчдийн ажил хаялтаас болоод хойшлоод байсан юм. Тус кинонд Тимоти Шаламет, Зендаяа, Флоренс Пю зэрэг алдартай залуу уран бүтээлчид дүр бүтээсэн байна.






