Өнөөдөр ардчилсан намын анхан шатны гишүүдийн төлөөлөл ирэх сонгуулиар ардчилсан намаас нэр дэвших, жагсаалтад орох хүмүүсийн талаар үзэл бодлоо илэрхийлэн хэвлэлийн бага хурал хийсэн. Энэхүү хурлын үеэр анхан шатны гишүүдийн төлөөлөл Г.Хажидмаа ийнхүү ярилаа.
АН-ын дарга нар( С.Эрдэнэ, Х.Баттулга, З.Энхболд, С.Одонтуяа гэх мэт) ардын намынхны их хурлын өрөөнд орж хамт цай ууж, шоуддаг. Эргэж гарч ирээд монголын нийт ардчилсан намын гишүүдэд худал хэлж, хуурсаар байна. Эдгээр хүмүүсийг жагсаалтаар их хуралд нэр дэвших гэж байна гэсэн хардлага төрсөн. Тэднийг нэр дэвшихийг эсэргүүцэж байна.
Ардчилсан намын дарга нар эрх мэдлийн төлөө мөнгөн бороо оруулж байна. Анхан шатны гишүүдээ ядууг нь далимдуулаад мөнгө цацаж доромжилдог.
Худал хэлж хулгай хийж баяжсан мөнгөө цацаж дахин нэр дэвшихэд нь дэмжихгүй байхыг хүсэж байна. С.Эрдэнэ 100 сая төгрөг аваад маш олон залуучуудыг их хуралд нэр дэвшүүлнэ гэж хуурсан. Одоо хүртэл хэн нь ч түүнээс мөнгөө буцааж аваагүй байгаа. Залуу ,чадварлаг, боловсон хүчнийг тэд гишгэж байна. Жагсаалтад орох хүмүүсийг анхан шатны гишүүдийн саналаар нэр дэвшүүлмээр байна.