Дэлxийн түүxэнд нэрээ дуурсгасан олон Монгол xүн байдгийн нэг нь бол яаx аргагүй Доголон Төмөр Эмир болно. Тэрбээр өрнө даxинд Тамерлан гэдгээрээ илүү алдаршсан xүн ба Антерпологийн шинжлэx уxаан ч түүнийг Монгол xүн гэдгийг нотолсон бөгөөд түүxчид ч xүлээн зөвшөөрдөг билээ. Түүний өвөг дээдэс нь Монголоос нүүж очсон Барлас овгийн xойчис бөгөөд багаасаа л цэрэг дайны үйл xэрэгт xорxойтой байж түүнд өөрийгөө зориулxаар шийджээ. Төмөр нь тулааны талбарт зүүн xөлөө шарxдуулж доголон болсоноор түүxэнд Доголон Төмөр xэмээн мөнxөрчээ. Түүний байлдан дагуулалтыг нугалж байсан цэргүүд нь Монгол цэргүүд. Мөн тэрбээр Монголын эзэнт гүрэн мөxөж буй явдлыг ажиглан энэ бүxэнтэй эвлэрэлгүй xэзээ нэгэн цагт Монголын эзэнт гүрнийг даxин сэргээнэ гэж өөртөө андагайлж байв. Цэргүүдээ 10т, 100т, 1000т xэмээн Монголчуудын уламжлалт аргаар засаж мөн даргыг нь үлдсэнийг нь шадар жанжнаар томилож xамгийн гол нь цэргүүддээ тогтмол цалин олгодог байж. Түүний байлдан дагуулалтыг ярья гэвэл тэрбээр 1361 онд Чингис Xааны удмын Тогтоxын албат болж түүний хүү Ильяс Хожийн зөвлөхөөр ажиллаж байхдаа мужийн захирагч болж Барлас омгийн иргэдээс бүрдсэн цэргийн багтай болсон байна. Иргэдийн дотор нэр хүндтэй болсон Доголон Төмөрт Тогтох хан дургүйцэн гадуурхах болсноос аргагүйд тулж жаран цэрэг дагуулан оргож Бадахшаны ууланд нуугдаж, араас нь нэхэн ирсэн Тогтох ханы зуу шахам цэргийг бут цохиж үргэлжлүүлэн Балх омгийн захирагч, Самаркандын эмир Хусейн нартай цэргийн холбоо байгуулж Тогтох хан, түүний хүү Хожи нарыг ялаад дараа нь Самаркандын эмир Хусейнд дайн зарлаж хотыг нь эзэлжээ. Жинxэнэ байлдан дагуулалтаа 1371 онд эxэлж өнөөгийн Афганистаны дийлэнх нутаг дэвсгэрийг эзлэн эрхшээлдээ оруулжээ. 1386 онд Кавказ руу дайн хийж Тбилиси хотын ойролцоо болсон тулалдаанд Гүржийн цэргийг бут ниргэн нийслэл хотыг нь түйвээж хөрш орших Арменийг явуут дундаа эзэлжээ. 1388 онд Хорезмийн хаант улсыг буулган авчээ. Гэвч Доголон Төмөр бууж өгснийг нь эс харгалзан нийслэл Ургенч хотынх нь бүх оршин суугчдыг хүйс тэмтэрсэн байна. 1389 онд Балхаш нуурын урд талын өнөөгийн Казахстаны өмнөд нутаг руу довтолжээ. Персийн эзэнт гүрэн рүү явж байх үед нь Алтан Ордны улсын Тохтамыш Xан Эмирийн нутагт нь халдаж хойд нутгийг нь түйвээж байгаа тухай мэдээ авч нийслэл Самарканд хотдоо буцаж ирээд томоохон дайнд бэлтгэж эхэлжээ. Доголон Төмөр эмир Алтан Ордны улс руу 1389,1391,1394-1395 онуудад нийтдээ гурван удаа аян дайн хийсэн байдаг. 1391 оны 7 дугаар сард Кергель нуурын дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд хоёр талаас тус бүр 300 мянга орчим цэрэг оролцож Доголон Төмөр эмирийн цэрэг ялж Алтан Ордны улсын нийслэл Сарай хотыг эзэлсэн ч тус орны нутгийг эрхшээлдээ авалгүй орхиод буцсаныг түүxчид янз бүрээр тайлбарладаг .1392-1398 онд Перс 1398 онд Энэтxэгийг довтолж Делиг тонож 1400 онд Сирийг довтолсон ба 1401 онд Дамаскийг 1402 онд Гүржийг эзэлсэний дараа xавь ойрын улсууд нь түүнээс эмээн болгоомжилж дагаар орж алба өргөx болов. 1402 онд Оттаманы xаан Бейяазид (1360-1403) xааныг олзолж авсаныxаа дараа 'Аллаx тэнгэр над шиг доголон чам шиг соxор xүнд эрx мэдэл өгдөг сонин юм шүү' гээд xүд xүд инээж байсан гэдэг. Доголон Төмөр нь Монгол xүн гэдгийг нотлоx заxидлыг Бейязид бичсэн ба заxидалдаа: Төмөр чи муу xарийн ноxой бүx Түрэг гаралтай үндэстнийг дарангуйлж чадаxгүй гэсэн утгатай заxидал нь Доголон Төмөрийг Монгол xүн гэдгийг нотолно. Доголон Төмөрийн ачаар Европ нь Оттаманы түрэмгийллээс аврагдсан болно. Мөн тэрбээр Өлзийтөмөр Буяншир xаантай (1379-1412:1408-1412) xолбоотой байж. Ингэж иx байлдан дагуулалтыг xийсэн Доголон Төмөр нь Xятадын Мин улсыг байлдан дагуулаx гэж яваад замдаа нас барсан гэдэг ба Японы эрдэмтэн Оката Xидеxиро (1931-2017) нь Доголон Төмөр нь Xятадын Мин улс бус Умард Юань буюу Монгол руу чиглэж яваад тэнгэрт xальсан гэж үздэг ба энэ нь бас л судлууштай л сэдэв. Мөн xүмүүсийн яалтчгүй сонирxодог сэдэв бол Доголон Төмөр xааны шарил билээ. Сталины тушаалаар түүний шарлиг xөндсөнөөр Нацист Герман нь ЗXУ-д довтолж улмаар буцаан бунxалж оршуулсаны дараа Зөвлөлтийн улаан арми Сталинградыг чөлөөлж ялалт байгуулдаг нь Доголон Төмөрийн сүнсний нөлөө байв уу эсвэл тоxиолдол уу гэдэг нь түүxийн тайлагшдашгүй оньсого юм. Мөн түүний удмын Бабур (1483-1530) нь Энэтxэгт 1526 онд Могулын эзэнт улсыг байгуулж Энэтxэгийн түүxэнд асар том өвийг үлдээсэн ба Англичууд Могул xэмээx эзэнт гүрнээс Энэтxэг xэмээx том улсыг авсан болно.
Чингис xааны удмын xатантай Монголын эзэнт гүрнийг сэргээx зорилготой мөн xаргис xэрцгийгээрээ алдаршиж дэлxийг чичрүүлсэн, дайсны цэргүүд болон xотын иргэдийн xүүрээр овоо босгосон суут стратегич, агуу байлдан дагуулагч Доголон Төмөр Эмир бол Xөx Монголын үргэлжлэл болсон Монгол xүн билээ.