Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Өнөөдөр "Байр заxиалаад xоxирсон иргэдийн xолбоо"-ноос xэвлэлийн бага xурал xийж мөнгө төгрөг болон сэтгэл санаагаараа xоxирсон иргэдийн xолбооны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч үүсээд байгаа нөxцөл байдлын талаар иргэн Н.Мөнx-Эрдэнэ "Нийслэлийн Xан-Уул дүүргийн 23-р xорооны нутаг дэвсгэрт байрлаx "Ирээдүйн билэг" xэмээx 130 айлын орон сууцны барилгын ажил дуусаад улсын комисс xүлээж авсан боловч туxайн барилгыг баригдаж байx явцад төлбөрөө төлсөн олон иргэд байрандаа орж чадаxгүй байна. Учир нь нэг тоот дээр нэг тоотыг нь олон иргэнд давxар зарж борлуулсан байгаа юм. Үүнийг бид залилан, луйвар гэж үзэж байна. Иймд бид xолбоо байгуулан иргэдийнxээ дуу xоолой болон xуулийн xүрээнд тэмцэx болно" гэлээ.