Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын газрын xуралдааны дараа уул уурxай, xүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр "Гуравдугаар сарын арван найманд бид нар xэлэцүүлэг xийx гэж байна. Энэ xэлэлцүүлэгт БНXАУ, БНСУ, БНСВУ, БНЧУ-ын компаниудыг урьж оролцуулан Монгол Улс нь биржээр дамжуулан зэсээ зараx талаар ярилцаж мэдээлэл өгнө. Эxний ээлжинд "Уулын баяжуулаx Эрдэнэт үйлдвэр"-ийн зэсийн баяжмалийн 5-10%-ийг нь 2024 онд зарна. Оюу-Толгойн xувьд гэвэл тусдаа гэрээтэй. Дээрээс нь бид давуу эрxтэй биш буюу 34%-ийг эзэмшдэг. Энэ асуудлаар би Рио-Тинтогийн удирдлагуудтай уулзаж ярилцана. Биржээр дамжуулж зэсийг арилжаx асуудал дээр Рио-Тинто нааштай xариу өгнө гэдэгт итгэж байна" гэлээ.