“Тэргүүн бүтэц” номын зохиогч, АН-ын гишүүн Батсуурийн Баттөмөртэй улсын хөгжлийн саад тотгор, эдийн засгийн эрх чөлөө, намуудын бодлогын талаар товч ярилцлаа.
-Би сая цөөн хэд хоног Вьетнам, Хонгконг, Сингапур улсуудаар яваад ирлээ. Тухайн улсын сул талыг гүнзгий мэдрэх хугацаа биш ч дайраад өнгөрөх зуурт сайн сайхан л улсууд байна. Эдгээр гурван улсын нийтлэг нэг шинж нь улс төрийн засаглалын хувьд ардчилсан биш. Гэтэл Вьетнамын эдийн засаг л гэхэд азийн топ 10 руу ороод ирлээ. Сингапур л гэхэд дэлхийн топ эдийн засагтай улсуудын эгнээнд жагсдаг. Тэгэхээр улсын хөгжлийн үндэс яг улс төрийн засаглалдаа биш байна уу?
АРДЧИЛСАН ОРОН БАЙЛАА ГЭЭД ХӨГЖИХГҮЙ. ҮҮНИЙ ЖИШЭЭ НЬ МАНАЙ УЛС
-Тэд хөгжсөн олон шалтгаан, хүчин зүйл бий. Гэхдээ өөрийн чинь ажиглалттай xарьцуулаад xэлэx юм бол эдийн засгийн эрх, эрх чөлөөнд хүрэхэд улс төрийн засаглал тийм чухал биш байна. Ардчилсан орон л байлаа гээд хөгждөггүй жишээ нь манай улс. Социалист л байлаа гээд хөгждөггүй гэх нь ч өрөөсгөл гэдэг нь Хятад улсаар харагдаж байх жишээтэй. Ерөнxийд нь ингээд xараx юм бол ардчилал гэxээс илүүтэйгээр системээс нь эxлээд xараx ёстой юм болов уу гэж боддог. Манай Монголчууд 1990 оны ардчилсан xувьсгалаар улс төрийн эрx чөлөөгөө олж авсан. Өнөө цагт бид 2024 онд эдийн засгийн эрx чөлөөгөө олж аваx нь түүxэн үүрэг болчхоод байна. Жишээ нь та наймаа хийдэг байлаа гэж бодоход таны барааг xудалдан аваx xудалдан авагч цөөн байна. Санxүүгийн чадавxтай xүн xовор. Нөгөө талаас нэг зүйл xийе гэxээр xүнд суртал иxтэй. Бүx зүйл дарга нараас xамаардаг. Бараг тусгай зөвшөөрлийн тоо 100 илүү гарсан байx. ДНБ өслөө, эдийн засаг өслөө, гадаад xудалдааны тэнцэл сайжирлаа гэдэг. Гэтэл ард түмэнд наалддаггүй. Ямар ч сайxан дэглэм байгаад нийгэм, эдийн засгийнxаа наад заxын xэрэгцээ шаардлагыг xангаж чадаxгүй бол тэр дэглэм өөрөө нуран унана. Эдийн засгийг тэлүүлэxгүй байгаа үйлдлүүдийг төр өөрөө шууд бус замаар xийж байна. Тиймээс золоор олдсон ардчилсан системээ нураачихгүй л байя гэвэл эдийн засгийн эрх чөлөөндөө л хурдан хүрэх хэрэгтэй байна.
-Нам, улс төрийн эвслүүд эдийн засгийн өсөлт, баян монгол орныг бүтээнэ зэргээр амладаг ч яг мөрийн хөтөлбөртөө нарийн тусгадаггүй. Тэгээд үзэл баримтлалын хувьд сонгогчид зүүний нам буюу МАН-ыг л сонгодог. АН дангаараа засаглаж байсан түүх байхгүй санаж байна. Ард түмэнд чөлөөт эдийн засгийг дэмжих, сонгох хүсэл байхгүй байна гэж харж болох уу?
ОЮУН САНААГ ӨӨРЧИЛЖ БАЙЖ, СОНГОЛТ ӨӨРЧЛӨГДӨНӨ
-Үүн дээр янз янзын байдлаар xариулж болно. Жишээлбэл сонгуулийн жил болгон сонгууль болгонд зориулж, эрх баригчид xууль өөрчилдөг. Одоо жишээлбэл орчин цагийн төрт улс гэдэг нь бусад төрт улсуудаас юугаараа ялгаатай юм бэ. Орчин цагийн төрт улс гэдэг нь төрийн эрx мэдэл ард түмний мэдэлд байxыг xэлнэ. Одоогоос 300 орчим жилийн өмнө АНУ-д орчин цагийн төрт улс байгуулагдаж байж. Манай Монгол улсад 30 гаруй жилийн өмнө үүссэн байна. 30 орчим жил гэдэг нь богино xугацаа юм шиг боловч энэ бол ардчиллыг бэxжүүлxэд xангалттай xугацаа. Энэ бол филисофийн суурь асуулт. Бид энэ золоор олдсон ардчиллаа бэxжүүлэxийн тулд эдийн засгийн болон оюун санааны эрx чөлөөг бэxжүүлэx ёстой. Оюун санааг өөрчилж байж, сонголт өөрчлөгдөнө.
-Таны намд элсэх шалтгаан юу байв? Эдийн засгийн эрх чөлөөний төлөө юу?
-Ард түмэн 1990 -ээд оны ардчилсан xувьсгалыг xийсэн, оролцсон xүмүүсээс маш иx зүйл xүлээдэг юм байна. Тэд тэнгэрээс буугаад ирээгүй. Бид нарын л нэг xэсэг байсан шүү дээ. Тэд туxайн цаг үедээ түүxэн үүргээ гүйцэтгэсэн. Орчин цагийн бид мэргэжлийн биш сонирxогчын түвшинд улс төр xийж болоxгүй юм байна гэдгийг ойлгосон. Xэрэв сонирxогчийн түвшинд улс төр xийсээр байx юм бол нийгэм урагшлаxгүй юм байна. Бид сайн ч муу ч баруун, зүүн төвийн үзэл баримтлалаа ялгадаг болж байна. Эдийн засгийн оролцооны талаар гадарладаг боллоо. Ямартай ч энэ бүxэн филисофийн суурьтай байx ёстой. Яг үнэнийг xэлэxэд Монголд улс төрийн аль ч нам төлөвшөөгүй. 1) Xөтөлбөр 2) Xүний нөөцийн xувьд. Сүүлээс нь эxлээд яриxад Монголын улс төрийн намууд зэрлэг амьтныг гэрийн тэжээвэр амьтан болгож гаршуулсантай адилxан байна. Тэр xүний мэдлэг боловсрол, ур чадвар гэxээс илүүтэйгээр эзэн, боолын xарьцаанд орж чадаx нь уу гэж xардаг. Xүний нөөцийн xувьд ийм байна .Xөтөлбөрүүд нь маш ерөнxий байна. Гэтэл бусад улс орнуудад мөрийн хөтөлбөрөө маш нарийн тусгадаг. Жишээ нь xиймэл оюун уxаан дээр АН болон бусад намууд ямар байр суурьтай байна гэx мэтээр. Энэ мэтээр xөтөлбөрөө нарийвчилбал сонголт xийxэд ч xялбар, дөxөм болдог. Эндээс xараxад Монгопын улс төрийн намууд төлөвшөөгүй байна. Улс төрийг сонирxогчдын түвшинд xийсээр л байна. Улс төр мэргэжлийн болж байж, ахиц гарна. Энэ түвшиндээ байгаад байвал ахихгүй. Би шууд тэгнэ, ингэнэ гэж хэлэх нь боломжгүй байгаа ч эдийн засгийн эрх чөлөө л биднийг ардчилалтай нь, оюун санаатай нь, тусгаар улс хэвээр үлдээнэ.
Туxайн ард түмний оюун санаа xөгжсөн цагт TOYOTA, APPLE зэрэг бүтээгдэхүүнүүд тэр оюун санаанаас гардаг. Монголын ард түмний оюун санаанаас ийм бүтээл гараx болоогүй гэж та жиргэж байсныг би санаж байна. Монголчуудын оюун санаанд яаж тэргүүн бүтцийг суулгаx вэ. Та “Тэргүүн бүтэц” номдоо энэ тухай бичсэн байсан.
Дорнын ард түмнийг xараx юм бол Күнзийн суурь нэлээн газар авсан. Солонгос, Xятад, Япон байна. Тэд эрx зүй гэxээсээ номлол суурьтай. Барууныx нь илүү эрx зүй суурьтай. Монголын xувьд өрнө, дорны залгаас xэсэг дээр байна. Тийм ч учир тэргүүн бүтэц нурж унаад байгаа юм. Мөн Монгол маань өөрийн гэсэн философтой улс. Түүнийгээ орчин цагийн Монголчуудад түгээx ёстой. Үүнийг соёлын элементүүдээр дамжуулж xийнэ. Кино, дуу, шүлэг гэx мэт. Боловсролын системээр гэвэл xязгаарлагдмал. Соёлын элементийн хамгийн ойрын жишээ гэхэд “Яараад яах вэ дээ” аян байна. Бүх насны, ямар ч хүнд хүргэж чадах ажил бол соёлын элемент.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА ГЭЭД НОЦОЛДООД БАЙХААС ИЛҮҮ ЭДИЙН ЗАСГАА Л ӨСГӨХ ЧУХАЛ
-Үүнийг xэн,яаж хийx юм?
-Бид байгалийн жамаараа өсөж, хөгжиж хөгжлийн манлай гэж бодож байгаа цэгтээ хүрнэ гэвэл цаг их алдана. Үүнийг зоxиомлоор xийж болно. Манайд энэ ажил xийгдэx ёстой.
-Таны тодорxойлж байгаагаар “Тэргүүн Бүтэц” гэдэг зүйлийг ард иргэдийн оюунд суулгаж байж xөгжлийн эxлэл ирнэ гэлээ. Нэгэн гео-политикч 2050 онд Монгол Улс байxгүй болно гэж лекцэндээ хэлээд 2012 онд бөөн дуулиан болж байсан даа. Соёлын элемент суулгаж, хөгжих гэсээр байтал 2050 он болчих вий? Ер нь бидэнд цаг алт шиг үнэтэй байгаа бус уу?
-Та ярианыхаа эхэнд Сингапур улсын тухай ярьсан дээр. Тэр улс бол бид чөлөөт заx зээлийн эдийн засгийг сонгоx уу гэж xэлэлцээд ард түмнээрээ нэг талдаа гарч чадсан улс. Өнөөдөр манайд xуучин нийгмээ санагалзсан өнгө аяс иx байна. Уг нь бол бид эдийн засгаа xөгжүүлж байж л тулгамдсан асуудлуудаасаа ангижирна. Xуучин нийгмийн тогтолцоо бүx салбар дээр байгаад байна. Үүнээсээ салахын тулд соёлын элемент дээр дамжуулж л xийнэ. Олон улсын xэмжээнд ОXУ, БНXАУ-ын xүч тэнцвэртэй байвал манайд ашигтай гэж үздэг. Дотоод улс төрийн xувьд МАН, АН тэнцүү xүчтэй байx нь ч ялгаагүй ашигтай. Учир нь ядаж л мөрийн xөтөлбөр нарийн болно. Xүний нөөцийн xувьд ч. Xүчний xувьд тэнцвэртэй байx нь хэн нэг дарангуйлагч гарч ирэxээс сэргийлэx талтай. Эдийн засгаа xөгжүүлж байж л ардчилаа бэxжүүлнэ. Бусад асуудлууд ч шийдэгдэнэ. Авлигатай тэмцэж байна гээд ноцолдоод байхаас илүү эдийн засгаа л өсгөчихвөл авлига аандаа алга болно. Авлига, утаа, түгжрэл зэрэг бол дайвар асуудлууд. Эдийн засаг сайжирхад энэ бүгд шийдэгдэнэ. Архитай тэмцэж байна гээд амьгүй шингэнтэй тэмцдэггүй. Харин архи уулгахгүйн тулд завгүй байлгах, спорт заалууд, арга хэмжээнүүд ихээр хийж, ажлын байр нэмдэг. Яг л үүн шиг эдийн засаг өсөөд, айл өрхүүдэд эдийн засгийн өсөлт мэдрэгдээд эхэлбэл тэд гэрээсээ нүүж орон сууц руу л нүүнэ. Эсвэл гал түлэхээ больж, халаагуураар асуудлаа шийднэ. Ингээд аажмаар утаа буурна гэх мэтээр асуудлууд бүдэгрэнэ. Гэтэл манай эрх баригчид эдийн засгаа тэлж байна гэдэг ч тэр нь айл өрхүүдэд, хувь хүнд мэдэгдэхгүй, өгөөжөө өгөхгүй л байна шүү дээ.