Украин дайны асуудлаар ОХУ НҮБ-ын аюулгүйн зөвлөлд хуралдах хүсэлт гаргасны дагуу Аюулгүйн зөвлөл яаралтай хуралджээ. Хуралдааны үеэр ОХУ болон АНУ-ын төлөөлөгч нарын хооронд ширүүн маргалдаан үүсэв. Өнгөрсөн сард ОХУ-ын Ил-76 гэх цэргийн онгоц осолдож, онгоц дотор байсан 74 хүн амь үрэгдсэн хэрэг гарсан юм. Тэгвэл өчигдөрийн Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензиа осолд АНУ-ын засгийн газрыг оролцсон хэмээн буруутгасан байна. Учир нь хэргийн газарт шалгалт шинжилгээ хийж үзэхэд АНУ-ын газар-агаар ангиллын Patriot пуужингийн хэсгүүд олдсон байна. Улмаар ОХУ-ын засгийн газар Украины зэвсэгт хүчинг АНУ-ын пуужинг ашиглан Илюшин Ил-76 онгоцыг сүйрүүлсэн гэж хардахад хүрээд байгаа аж. Хуралдаанд оролцож байсан АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Роберт Вүүд ОХУ-д болсон онгоцны осолтой холбоотой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. Учир нь тэрээр хэргийн газрын дүгнэлтийг бие даасан байгууллага хийхээс нааш итгэх боломжгүй гэж үзсэн байгаа юм.