Дэлхий дахинд коронавирусын халдварын шалтгаант нас баралтын 7 сая тохиолдол бүртгэгдээд байгаа. Харин бодит байдал дээр энэ тоо гурав дахин их байж болзошгүйг ДЭМБ тоооцоолжээ.
ДЭМБ-ын халдварт өвчний тархвар судлаач ковид-19 халдварын шууд болон шууд бус нөлөөгөөр нар барсан хүмүүсийн тоо 21 саяд хүрсэн байж болзошгүй гэлээ. Энэ нь ковид-19 цар тахал эхэлсэнээс хойших бүртгэгдсэн тохиолдолын тоо болох 7 саяас 3 дахин их үзүүлэлт юм.
ДЭМБ-ын зүгээс одоог хүртэл ковид-19 цар тахлын дэлхий дахинд учруулсан хор хохирлын хэмжээнд бүрэн шинжилгээ хийж дуусаагүй байгаа аж. Одоогийн байдлаар 2021 оны мэдээлэлд дүн шинжилгээ хийж дууссан байгаа бөгөөд үүн дээр нэмээд 2022 болон 2023 оны мэдээллүүдэд дүн шинжилгээ хийсний эцэст уг халдварын улмаас нас барсан тохиолдлын тоог эцсийн байдлаар гаргах юм байна. Харин урьдчилсан тооцооллоор 21 саяд хүрч болзошгүй гэх таамаглалыг ДЭМБ-ын ахлах ажилтан Мария Ван Керхове мэдэгдсэн нь энэ аж.