Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-аас "Авлигын төсөөллийн индекс 2023"-ын үзүүлэлтийг өнөөдөр Нээлттэй нийгэм форумын байранд зарлалаа.
Монгол улс эрэмбийн хувьд өнгөрсөн оныхоос таван байраар ухарсан байна. Ази номхон далайн бүс нутгийн дундаж оноо 45 бөгөөд 31 орон хамрагддаг юм. Манай улсын оноо нь бүс нутгийн дунджаас доогуур буй юм.
Монгол Улс сүүлийн таван жилд
- 2018 онд 37 оноогоор 93 дугаар байрт
- 2019 онд 35 оноогоор 106 дугаар байрт
- 2020 онд 35 оноогоор 111 дүгээр байрт
- 2021 онд 35 оноогоор 110 дугаар байрт
- 2022 онд 33 оноогоор 116 дугаар байрт тус тус эрэмбэлэгдсэн.
Авлигын индексэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсэд
- Шүгэл үлээгч, эрэн сурвалжлах сэтгүүлчдийг хамгаалах хууль батлагдаагүй. Шүүхээс өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зорилготойгоор шүүн таслах ажиллагаа зохион байгуулдаг
- Олон улсын зээл, тусламж, хандив зэргийг хүлээн авахдаа зарцуулалт, гэрээлэгчдийн цаад эцсийн өмчлөгчид, гэрээний ил тод байдлыг хангана гэсэн амлалтын хэрэгжилт хангалтгүй
- Төрийн алба болон ТӨК-ийн шударга бус томилгоо
- Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн засаглал шударга бус зэрэг эрсдэл багтсан талаар танилцуулсан байна.